Xiaomi өөрийн флагман загварын цувралд шинэ түвшний шийдэл авчирлаа. Шинэ Xiaomi 17 Pro болон 17 Pro Max загварууд нь Apple iPhone 17 Pro-той шууд өрсөлдөхөөр бүтээгдсэн бөгөөд өвөрмөц дизайн, сайжруулсан камер болон хоёр дахь дэлгэцээрээ ялгарч байна.
Дэлгэц ба хоёр дахь панель
Xiaomi 17 Pro нь 6.3 инчийн M10 LTPO OLED дэлгэцтэй (2656×1220 пиксел, 120 Гц, 3500 нит). Гол онцлог нь арын талд байрласан 2.7 инчийн AMOLED нэмэлт дэлгэц бөгөөд энэ нь 120 Гц давтамж, 3500 нит тодрол, 904×572 пикселийн нягтралтай.
Xiaomi 17 Pro Max загварын гол дэлгэц нь 6.9 инчийн M10 LTPO OLED (2608×1200 пиксел, 120 Гц) бөгөөд Xiaomi Shield Glass 3.0 хамгаалалттай. Арын талд нь илүү том, 2.9 инчийн AMOLED дэлгэц байрласан (976×596 пиксел, 120 Гц).
Нэмэлт дэлгэцийг селфиг үндсэн камераар авах, мэдэгдэл харах, хөгжим удирдах, таймер болон дуудлага шалгахад ашиглах боломжтой. Түүнчлэн тусгай ретро-чехолтой хослуулж жижиг тоглоомын консол болгон ашиглаж болдог.
Гүйцэтгэл ба санах ой
Хоёр загварын “зүрх” нь хамгийн сүүлийн үеийн Snapdragon 8 Elite Gen 5 процессор юм. Үүнтэй хамт:
- 12 эсвэл 16 GB LPPDDR5x RAM
- 256 GB, 512 GB эсвэл 1 TB UFS 4.1 хадгалах сан дагалдана.
Батерей ба цэнэглэлт
- Xiaomi 17 Pro: 6300 мА·ц (өмнөхөөс 3.27% их)
- Xiaomi 17 Pro Max: 7500 мА·ц
- Дэмждэг цэнэглэлт:
- 100 Вт хурдан утасгүй цэнэглэлт
- 50 Вт хурдан утасгүй цэнэглэлт
- 22.5 Вт урвуу цэнэглэлт (утас болон утасгүй)
- PPS 100 Вт протокол
Мөн UWB технологийг дэмжсэнээр ухаалаг машины түлхүүр болгон ашиглаж болно.
Камер
- Үндсэн камер: 50 МП Hunter 950L, f/1.67, OIS, 23 мм линз
- Телефото: 50 МП, f/3.0, OIS, 5х оптик томруулалт, макро (20 см)
- Өргөтгөсөн өнцөг: 50 МП, f/2.4, 102° өнцөг, супер-макро (5 см)
- Селфи камер: 50 МП, f/2.2, 90° өнцөг
Видео бичлэг: үндсэн камер 8K хүртэл, урд камер 4K хүртэл.
Бусад онцлог
Смартфонууд нь дэлгэцэн дотор байрласан хэт авианы хурууны хээ уншигч, инфра улаан порт, стерео чанга яригч, 4 микрофонтой. IP68 стандартын дагуу тоос, усны хамгаалалттай.
- Xiaomi 17 Pro: 151.1×71.8×8 мм, 192 гр
- Xiaomi 17 Pro Max: 162.9×77.6×8 мм, 219 гр
Өнгө, үнэ ба худалдаа
Xiaomi 17 Pro болон Pro Max дөрвөн өнгийн сонголттойгоор (хар, цагаан, нил ягаан, ногоон) худалдаанд гарна.
Xiaomi 17 Pro:
- 12GB + 256GB — $700
- 12GB + 512GB — $742
- 16GB + 512GB — $785
- 16GB + 1TB — $841
Xiaomi 17 Pro Max:
- 12GB + 512GB — $841
- 16GB + 512GB — $883
- 16GB + 1TB — $981
Захиалга аль хэдийн эхэлсэн бөгөөд албан ёсны худалдаа есдүгээр сарын 27-нд эхэлнэ.