8
Япон улсын эрдэмтэн, инженерүүд байгалийн гамшгийн дараах аврах ажиллагаанд зориулсан аварга том хүн дүрст робот бүтээхээр ажиллаж эхэлжээ. Энэхүү төслийг Васеда их сургууль санаачилж, Murata, Tmsuk, SRE Holdings зэрэг компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ робот нь:
- 3 метр өндөртэй
- 300 кг жинтэй
- Цагт 5 км хурдтай алхах чадалтай
- 100 кг хүртэлх ачааг өргөж зөөх боломжтой
Энэ нь газар хөдлөлт болон байгалийн бусад гамшгийн дараа үүсдэг нурангийг цэвэрлэх, аврах ажиллагаанд хүн хүчний оролцоог багасгаж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Туршилтын загвар нь 2026 оны сүүлээр бэлэн болж, 2029 оноос цуврал үйлдвэрлэл эхлэх төлөвтэй байна. Япон улс өмнө нь алдарт Asimo роботыг бүтээснээр роботын салбарт дэлхийд тэргүүлж байсан ба энэ шинэ роботын тусламжтайгаар тэргүүлэгч байр сууриа дахин эзлэх зорилготой байгаа ажээ.