YouTube интерактив хөдөлгөөнт лайк товчийг танилцууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
YouTube интерактив хөдөлгөөнт лайк товчийг танилцууллаа

Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх шинэчлэл

YouTube платформ сүүлийн 10-р сарын шинэчлэлтийн хүрээнд интерактив хөдөлгөөнт лайк товч нэвтрүүлжээ. Энэ функц нь хэрэглэгч лайк дармагц богино анимац буюу хөдөлгөөнт дүрс гарч ирэх байдлаар ажиллах бөгөөд интерфэйсийг илүү сонирхолтой, хэрэглэгчийн туршлагыг илүү “амьд” болгох зорилготой гэж The Verge мэдээлсэн байна.

Контентын төрөлд тохирсон 20 төрлийн хөдөлгөөнт эффект

Шинэ функцийн хүрээнд одоогоор 20 төрлийн хөдөлгөөнт дүрс ашиглах боломжтой бөгөөд эдгээр нь видеоны төрлөөс хамаарч өөрчлөгдөнө.

Жишээлбэл:

  • Машин, уралдааны видеонуудад лайк товч утаа гарган эргэлддэг дугуйны дүрс болон хувирна.
  • Боловсролын видеонуудад лайк товч гэрэлтдэг чийдэнгийн дүрстэй болдог.

YouTube-ийн шинэчлэл нь контент бүтээгч болон үзэгчдийн хоорондын харилцан үйлдлийг илүү сэтгэл татам болгох, мөн хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.