YouTube Premium гэр бүлийн захиалгыг ашиглах нөхцөлд илүү хатуу хяналт тавьж эхэлснийг Android Police мэдээллээ.
Анх 2023 оноос гэр бүлийн багцыг зөвхөн нэг хаяг дээр хамт амьдардаг хүмүүст ашиглах нөхцөлтэй болгосон ч урт хугацааны турш энэ журам албан ёсоор л үйлчилж байсан. Харин одоо YouTube үүнийг идэвхтэй хэрэгжүүлж, захиалгын зохион байгуулагчаас тусдаа амьдардаг хэрэглэгчдийн нэвтрэх эрхийг хязгаарлаж эхэлжээ.
Хэрэглэгчдийн мэдээлснээр, Google-оос сануулга бүхий албан мэдэгдэл ирж байгаа бөгөөд хэрэв систем оролцогчдын байрлах хаяг Premium багцын эзэмшигчийнхээс өөр болохыг илрүүлбэл 14 хоногийн дотор Premium үйлчилгээний эрхийг түдгэлзүүлэх аж. Энэ тохиолдолд хэрэглэгчид гэр бүлийн бүлэгтээ үлдэх боловч зөвхөн сурталчилгаатай видео үзэх боломжтой болно.
Сануулахад, YouTube Premium гэр бүлийн багц нь нэг захиалгаар тав хүртэл хэрэглэгчидтэй хуваалцах боломж олгож, сурталчилгаагүй видео үзэх, офлайн горимд татаж авах, мөн YouTube Music-д бүрэн нэвтрэх давуу талыг олгодог.
1 сэтгэгдэл
Сүүлийн үед бүх зүйлд хяналт чангарч байна даа