Жеймс Уэбб дуран анх удаа экзопланет шууд илрүүлэв — Дэлхийтэй өрсөлдөхүйц шинэ гариг ил гарлаа

нийтлэгч Содном Энхбаяр
Жеймс Уэбб дуран анх удаа экзопланет шууд илрүүлэв

2021 онд хөөрсөн Жеймс Уэбб сансрын дуран нь хүн төрөлхтнийг огторгуйн гүн рүү анх удаа ингэж ойртуулсан гайхалтай төхөөрөмж билээ. Түүний ачаар орчлон ертөнцийн үүсэл, нарны аймгийн хилийн цаадах ертөнцийн талаар урьд өмнө байгаагүй мэдээллийг бид авч чадсан. Харин энэ удаад Уэбб дуран урьд өмнө огт бүртгэгдэж байгаагүй нэгэн шинэ экзопланетийг шууд ажиглаж, сансар судлалын түүхэнд шинэхэн хуудсыг нээлээ.

Энэ шинэ гариг нь дэлхийгээс 110 гэрлийн жилийн зайд орших жижиг хэмжээтэй одны эргэн тойронд эргэлддэг бөгөөд Санчир гаригтай ойролцоо хэмжээтэй гэж судлаачид тодорхойлж байна. Энэ нь шууд дүрслэлийн аргаар илрүүлсэн хамгийн бага жинтэй гариг болохыг онцлон тэмдэглэжээ. Өмнөх ижил төрлийн олдворуудаас даруй 10 дахин бага масстай нь тус нээлтийг үнэтэй болгож буй гол шалтгаануудын нэг юм.

1990-ээд оноос хойш 5900 орчим экзопланет бүртгэгдсэн байдаг ч тэдгээрийн ихэнх нь гэрлийн өөрчлөлт, таталцлын нөлөө гэх мэт шууд бус аргуудаар илэрсэн. Харин шууд дүрсжүүлж чадсан тохиолдол маш цөөн бөгөөд хоёр хүрэхгүй хувийг л эзэлдэг.

Одоогоор шинэ экзопланетийн агаар мандлын тухай мэдээлэл тодорхойгүй байгаа ч Жеймс Уэбб дурангийн цаашдын ажиглалт энэ талаар дэлгэрэнгүй хариулт өгөх хүлээлттэй байна. Түүнчлэн тус гариг нь нас залуу ч массаа нэмж, цаашид улам томорч болзошгүй хэмээн судлаачид таамаглаж байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.