21
Ихэнх хэрэглэгчид ажил дууссаны дараа зөөврийн компьютерынхаа тагийг зүгээр л хаадаг. Энэ нь хурдан, амархан шийдэл мэт санагдавч төхөөрөмжид үргэлж ашигтай байдаггүй. Зөөврийн компьютерийг бүрэн унтраах нь олон талаараа үнэ цэнэтэй алхам юм.
Яагаад унтраах хэрэгтэй вэ?
Зөөврийн компьютер унтрах үед Windows систем:
- бүх программууд болон арын процессуудыг зөв дарааллаар хаадаг,
- холбогдсон төхөөрөмжүүдийг салгадаг,
- RAM-ийг цэвэрлэж, системийг илүү хурдан, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлдэг.
Ингэснээр системийн ажиллагаанд хуримтлагдах алдаа багасаж, гүйцэтгэл тогтвортой болж, батерей ч хамгаалагдана.
Хэзээ унтах горим, хэзээ унтраах вэ?
- Богино завсарлага (дуудлага хийх, цай уух гэх мэт) үед зөөврийн компьютерийг унтах горимд оруулах эсвэл тагийг хаахад хангалттай.
- Харин урт завсарлага эсвэл ажлын өдрийн төгсгөлд бүрэн унтраах нь зөв. Учир нь унтах горимд фенүүд заримдаа ажилласаар байдаг бөгөөд цүнх эсвэл хайрцагт хийсэн үед хэт халах эрсдэлтэй.
Батерей ба гүйцэтгэлд үзүүлэх нөлөө
Тогтмол унтрааж хэвших нь:
- алдаа хуримтлагдахаас сэргийлнэ,
- гүйцэтгэлийг сайжруулна,
- батерейг илүү удаан эдэлгээтэй болгоно.
Орчин үеийн Windows-ийн “Modern Standby” горим заримдаа унтах үед ч батарейг хурдан шавхдаг. Тиймээс хэрэв удахгүй ажилдаа буцаж орох бол унтах горим тохиромжтой, харин өдөр дууссан бол бүрэн унтраах нь хамгийн зөв шийдэл юм.
1 сэтгэгдэл
Би ихэвчлэн унтраалгүй тагийг нь хаагаад орхидог байсан, одоо бодох хэрэгтэй юм байна