Орчин үеийн ухаалаг утаснууд — тэр дундаа Android болон iPhone-ийн шинэ загварууд — ердийн хэрэглээтэй нөхцөлд нэг өдрийг төвөггүй давах чадвартай болсон. Гэсэн ч заримдаа батарей төлөвлөсөнөөс хамаагүй хурдан дуусдаг нь хэрэглэгчдэд гайхшрал төрүүлдэг. Энэ нь заавал хуучирсан батарейгаас болдоггүй бөгөөд буруутан нь таны ашиглаж буй апп болон вэб програмууд байх магадлалтай.
1. TikTok
Энэхүү богино хэмжээний видео хуваалцах платформ нь дэлгэцийг үргэлж асаалттай байлгаж, өндөр чанартай видеог тасралтгүй дамжуулдаг тул батарейд маш их ачаалал өгдөг. Хэрэв та TikTok-ийг хэрэглэсний дараа табаа хаахгүй орхивол арын горимд видеонууд тоглогдсоор байх магадлалтай. Иймээс ашигласны дараа бүрэн хаах хэрэгтэй.
2. Facebook
Facebook нь цаанаа тасралтгүй шинэчлэл хийж, мэдээний хангамжийг хэрэглэгч ашиглаж байхгүй үед ч ачаалж байдаг. Зарим тохиолдолд батерейг зориудаар шалгах “сөрөг туршилт” хийдэг гэх мэдээлэл ч бий. Мэдэгдэл, арын горимын ажиллагааг хязгаарлах нь үр дүнтэй.
3. YouTube
Урт бичлэгүүдийг өндөр чанартайгаар үзэх нь дэлгэц болон процессорт ихээхэн ачаалал өгдөг. Видео автоматаар тоглуулах тохиргоог унтраах, чанарыг бууруулах нь батарейг хамгаалахад тусална.
4. Prime Video ба Netflix
Эдгээр стриминг платформууд нь TikTok шиг тасралтгүй ажиллагаатай биш ч өндөр нягтралтай видеог тоглуулах үед, ялангуяа хөдөлгөөнт сүлжээгээр ашиглавал цэнэгийг хурдан шавхана. Видеог урьдчилан татаж авч офлайнаар үзэх, эсвэл чанарыг багасгахыг зөвлөж байна.
5. Spotify
Алдартай хөгжмийн апп болох Spotify арын горимд ажиллаж, олон цагаар дуу тоглуулах үед мэдэгдэхүйц батарей зарцуулдаг. Дууг офлайнаар татаж авах, таймер тохируулах, хэрэглэхгүй үед бүрэн хаах хэрэгтэй.
6. Discord
Тоглоомчдын дунд түгээмэл Discord апп нь текст, дуут болон видео чат ажиллуулж, сервертэй байнга холбогдож байдаг тул батарейнд ачаалал өгдөг. Чат дууссаны дараа апп-аа хаахыг мартуузай.
⚙ Ухаалаг утасны батарейг хэмнэх зөвлөмжүүд:
- Апп ашиглах хугацаагаа хянаж, дуусмагц хааж хэвших
- Дэлгэц автоматаар унтраах хугацааг богиносгох
- Гэрэл гэгээний түвшинг багасгах
- Арын горимд ажиллаж буй апп-уудыг хязгаарлах
- “Battery Saver” буюу дасан зохицох хэмнэлтийн горимыг идэвхжүүлэх
Хэрэв дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч таны утас байнга хурдан цэнэгээ алдаж байвал батарейг солих цаг болсон байж магадгүй.