Kojima Productions студийн техникийн захирал Акио Сакамото үзэж байгаагаар, PlayStation 4 (PS4)-өөс PlayStation 5 (PS5) руу шилжсэн нь техникийн томоохон дэвшил бус, харин үр ашигтай хөгжүүлэлтийн шинэ боломж олгосон өөрчлөлт байжээ.
Систем хоорондын ялгаа хүлээлтээс бага байжээ
Сакамото тайлбарлахдаа:
“Технологийн хувьд хамгийн тодорхой ахиц нь ачааллын хугацаа богиноссон явдал. Гэхдээ үнэндээ хоёр системийн хоорондын ялгаа тийм ч их биш. Харин PS5 нь ижил зорилго руу илүү үр дүнтэй хүрэх аргуудыг санал болгож байна.”
Тэрээр үүнийг инновацийн хувьсгал бус, хурдасгалт гэж тодорхойлсон.
Дизайнер, уран бүтээлчдийн хувьд илүү чөлөөт орчин
Гэсэн ч арт багийн хувьд PS5 дээр ажиллах нь:
- Бүтээлч үйл явцыг хөнгөвчилж
- Шийдэл хайх шаардлагагүй болгож
- Хөгжүүлэлтийг илүү уян хатан болгосон байна
Гэхдээ энэ чөлөө нь программистуудын хувьд техникийн хүндрэл авчирсан болохыг Сакамото хүлээн зөвшөөрсөн.
“Энэ нь уран бүтээлчдийг ‘хянаж чадахгүй орчинд’ оруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэд илүү чөлөөтэй, программистууд илүү сорилттой ажиллаж байна.”
PS5 бол дээд цэг үү?
Тэрчлэн 2023 онд PlayStation-ийн хуучин захирал Шон Лейден хэлэхдээ:
“PS1 ба PS2-ийн хоорондох шиг үсрэлт дахиж гарахгүй. Бид одоо техникийн дээд хязгаарт ойртож байна. Xbox ба PS-ийн дотор бараг ижил AMD чипсет ордог. Тус бүрдээ өөр UI, системтэй ч үндсэн бүтэц бараг ижил.”
Түүний хэлснээр, шинэ консол бүр өмнөхөөс илүү хүчирхэг байхаа болих цаг ирж байна.
Гэсэн ч PS5 шинэ санааг хэрэгжүүлэх хүчтэй хэвээр
Технологийн ялгаа хязгаартай ч PS5 нь:
- Шинэ биом, боссоос зайлсхийх механик,
- хөлөг онгоц хэлбэрийн суурь,
- шинэлэг тоглоомын шийдэл зэргийг “Death Stranding 2”-д хэрэгжүүлэх боломж олгож байгаа аж.
Эхний хувилбарууд нь зарим хөгжүүлэгчдийн хэлснээр “Metal Gear”-ын уур амьсгалтай байсан ч, одоо огт өөр зүйл болж хөгжсөн гэнэ.
Death Stranding 2 тоглоомын албан ёсны нээлт: 2025 оны 6-р сарын 26.