35

Opera компани хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн вэб хөтчөө танилцууллаа. Opera Neon нэртэй энэхүү шинэ хөтөч нь хэрэглэгчийн оронд интернетэд хайлт хийх, контент бүтээх, код бичих зэрэг даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай AI-агент хөтөч байх юм.
Хөтөч биш, туслах — AI-агентын эрин
- Neon нь хэрэглэгчийн зорилгыг ойлгож, үүрэг даалгаврыг хувь хүний оролцоогүйгээр биелүүлэх чадвартай.
- Opera-ийн хиймэл оюуны бүтээгдэхүүний захирал Хенрик Лексоу хэлэхдээ: “AI интернет ашиглалтыг бүхэлд нь өөр түвшинд гаргаж чадна. Neon бол энэ өөрчлөлтийг хүн бүрт хүртээмжтэй болгох эхлэл юм” гэжээ.
Юу хийж чаддаг вэ?
- Код бичих (вэбсайт, тоглоом, скрипт гэх мэт)
- Зарим ажлыг арын горимд гүйцэтгэх (корректлол, тайлан боловсруулах, офлайн үед ч ажиллах)
- Зорилгод нийцсэн хайлт, асуултад хариулах
- Нээлттэй хуудсаас контекст мэдээлэл олж авах
- Худалдан авалт хийх, форм бөглөх, байр захиалах гэх мэт үйлдлийг автоматжуулах
Хувийн нууц ба найдвартай байдал
- Хэрэглэгчийн мэдээллийг гаднын серверт дамжуулахгүй, бүх процесс локал түвшинд явагдана.
- Энэ нь нууцлал, аюулгүй байдлын хувьд өндөр стандарт хангасан шийдэл болжээ.
Microsoft Copilot болон OpenAI Operator-той төстэй
Neon хөтөч нь чат интерфейс, AI туслах, төвлөрсөн ажиллагаа зэргээрээ Copilot, Operator зэрэг платформуудтай ойролцоо бүтэцтэй.
Гаргалтын төлөв ба үнэ
- Хөтчийн гарах хугацаа, захиалгын үнэ одоогоор тодорхойгүй.
- Opera энэ бүтээгдэхүүнийг премиум загвар гэж тодорхойлж байгаа бөгөөд төлбөртэй ашиглалтаар нэвтрүүлнэ.
- Одоогоор хэрэглэгчид хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх боломжтой байна.
Өмнөх түүх ба ирээдүйн хүлээлт
- Neon нэртэй хөтчийн санаачлага анх 2017 онд гарч байсан ч тэр үед нийтэд хүрээгүй.
- 2025 оны хувилбар нь Opera-ийн тав дахь хөтөч бөгөөд өмнө нь “Air” хөтөчийг танилцуулсан билээ.
- Бета хувилбарын нээлтийн дараа жинхэнэ боломжууд тодорхой болох төлөвтэй.
