Cyberpunk 2077-ын үргэлжлэл албан ёсоор урьдчилсан бүтээлийн шатанд орлоо

нийтлэгч Содном Энхбаяр
Cyberpunk

CD Projekt Red компанийн алдарт Cyberpunk 2077 тоглоом олон засвар, шинэчлэлийн дараа үнэлгээ сайтай тоглоом болж чадсан. Харин одоо түүний үргэлжлэл албан ёсоор урьдчилсан бүтээлийн (pre-production) шатанд шилжлээ.

2022 онд CD Projekt Red “Project Orion” нэртэй төслийг зарлаж байсан бөгөөд энэ нь Cyberpunk ертөнцийн боломжийг цааш хөгжүүлэх зорилготой хэмээн тодорхойлж байв. Өнөөдөр уг код нэрийг орхиж, тоглоомыг илүү тодорхой “Cyberpunk 2” хэмээн нэрлэж эхэлсэн байна.

“Хэдэн долоо хоногийн өмнө Cyberpunk ертөнцөд суурилсан дараагийн томоохон тоглоомын концепцийн шат бүрэн дууссан. Үүний дагуу Cyberpunk 2 (хуучин нэрээр Project Orion) одоо урьдчилсан бүтээлийн шатанд шилжлээ” хэмээн CD Projekt Red мэдэгдлээ.

Тоглоом хэзээ гарч магадгүй вэ?

Урьдчилсан бүтээл эхэлсэн нь тоглоом тун удахгүй гарах гэсэн үг биш. Cyberpunk 2077-ын анхны гаргалт асар их шүүмжлэл дагуулсан тул CD Projekt Red энэ удаа илүү болгоомжтой, цаг хугацаа зарцуулсан хандлагаар ажиллаж байгааг онцолжээ.

Phantom Liberty: Борлуулалт амжилттай

Мөн компанийн мэдээлснээр 2023 онд PC болон консол дээр гарсан Phantom Liberty өргөтгөл 10 сая хувь борлогдсон байна. Уг өргөтгөл нь Cyberpunk 2077: Ultimate Edition хувилбарт багтсан бөгөөд:

  • PC, Xbox, PlayStation дээр 2023 онд гарсан
  • Удахгүй Switch 2 болон macOS дээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.