2025 оны 6-р сарын 19-ний өдөр Жючюань сансрын буудлаас Хятадын шинээр бүтээсэн жолоодлогот “Мэнжөү” буюу “Мөрөөдлийн завь” хөлгийг туршилтаар хөөргөсөн талаар “People’s Daily” мэдээлэв. Энэхүү туршилт нь тус улсын Сарны нислэгийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хувьд стратегийн ач холбогдолтой алхам болсон гэж Хятадын Сансрын Жолоодлогот Нислэгийн Хөтөлбөрийн газар (CMSA) онцолжээ.
Шинэ үеийн энэхүү хөлөг нь хатуу түлшээр ажиллах хөдөлгүүртэй бөгөөд хөөрснөөс ердөө 20 секундийн дараа тогтоосон өндрийг даван амжилттай нислэг үйлджээ. Дараа нь буцах капсул тусгаарлагдан, урьдчилан төлөвлөсөн бүсэд аюулгүй газардсан байна.
“Мэнжөү” хөлөг нь Хятадын анхны Сар руу жолоодлогот нислэг үйлдэхэд зориулагдсан туршилтын загвар бөгөөд ирээдүйд илүү том, бүрэн хэмжээний жолоодлогот хөлөг бүтээхэд чиглэсэн суурь алхам гэгдэж буй юм.



