Өөрийгөө крипто саятан гэж нэрлэснийхээ төлөө Лондонд хулгайлагдсан эр

нийтлэгч Содном Энхбаяр
Өөрийгөө крипто саятан гэж нэрлэснийхээ төлөө Лондонд хулгайлагдсан эр

Лондонд Бельгийн нэгэн иргэн өөрийгөө крипто саятан мэтээр дүр эсгэсэн нь түүнийг гэмт хэргийн бай болгоход хүргэжээ. Гэвч үнэн хэрэгтээ түүний криптовалютын дансанд ердөө 9 доллар байсан нь илчлэгдсэн даруйд гэмт этгээдүүдийн итгэл алдарч, хэрэг явдал этгээд өрнөлтэйгөөр дуусгавар болсон байна.

2023 оны тавдугаар сард Бельгийн үсчин Квентин Чепелжак олон нийтийн сүлжээгээр өөрийгөө крипто арилжаачин, саятан гэж сурталчилсан байна. Удалгүй түүнтэй танилцсан бүсгүй Давина Райемэйкерс түүнийг Лондонд ирэхийг урьж, тансаг байр, сайхан амьдралын амлалтаар татжээ. Гэвч түүнийг Лондонд ирмэгц урьсан бүсгүйн найз залуу болон бусад хоёр хамсаатан бүхий жижиг байр руу авчирч, хүч хэрэглэн хорьжээ.

Чепелжак крипто хэтэвчидээ нэвтрэхийг тулган шаардах үед гэмт этгээдүүд шоконд орсон байна. Учир нь түүний дансанд ердөө 9 доллар байжээ. Анх 67,000 доллар нэхэж байсан тэд хожим шаардлагаа бууруулж, зөвхөн банкны дансаас 2,700 доллар шилжүүлэн авч, хохирогчийг сулласан байна.

Энэ хэргийн улмаас Лондон хотын шүүх дөрвөн этгээдэд ял оноосон бөгөөд Чепелжакийг шөнөжин хорьж, хутга, буугаар сүрдүүлсэн нь тогтоогдсон. Энэ нь криптовалютыг цахим орчноор бус, шууд хүч хэрэглэн булаах оролдлогууд нэмэгдэж буйг нотлох бас нэгэн жишээ болсон юм.

АНУ-д мөн ижил төстэй хэрэг бүртгэгдсэн бөгөөд Италийн нэгэн крипто саятанг барьцаалж, эрүүдэн шүүсэн хэрэг олны анхаарлыг татаж байв.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.