Монголын цахим спортын төлөөлөгч “The MongolZ” баг Герман улсын Кёльн хотод болж буй IEM Cologne 2025 тэмцээнд амжилттай оролцож, плей-оффын шатанд шалгарлаа. Тэд хэсгийн шатны хоёр дахь тоглолтдоо дэлхийн чансааны дээгүүр бичигддэг Саудын Арабын “Falcons” багийг 2:0 харьцаатай буулган авснаар плей-оффын шатанд шалгарсан эхний баг боллоо.
“The MongolZ” багийн энэхүү амжилт нь зөвхөн тоглогчдын ур чадвар, багийн нягт хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, тэднийг дэмжиж байдаг түншүүдийн ач холбогдол ч их. Тус багийн бэлтгэл, олон улсын тайзанд өрсөлдөх боломжийг хангаж буй стратегийн түншийн нэг бол 1xBet юм. Цахим спортын салбар дахь дэмжлэг үзүүлж буй тус байгууллагын оролцоо нь The MongolZ багийн амжилтад шууд нөлөө үзүүлж байна.
1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний дараагийн тоглолтод тэд “Vitality” эсвэл “G2” багийн ялсантай оноолт таарна. Хэрвээ The MongolZ энэ тоглолтод ялалт байгуулбал хэсгийн тэргүүнээр шөвгийн дөрөвт шууд шалгарах эрх авна.
Ийнхүү The MongolZ дэлхийн шилдгүүдийн дунд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын цахим спортын салбарын шинэ түүхийг бичсээр байна.