Элон Маскийн удирддаг xAI компани өөрийн хөгжүүлсэн Grok 4 хэлний загварт үнэгүй нэвтрэх эрхийг бүх хэрэглэгчдэд олголоо. Өмнө нь энэхүү боломж зөвхөн SuperGrok болон Premium+ захиалагчдад байсан бол GPT-5-ын нээлтээс хэдхэн хоногийн дараа ийм шийдвэр гаргасан байна. Grok 4 нь grok.com вэбсайт болон гар утасны аппликейшнд ашиглах боломжтой.
Шинэ хувилбар нь:
- Илүү хурдан ажиллагаа
- Илүү нарийвчлалтай хариулт
- Интернет хайлтын нэгдсэн боломжтой болсон.
Энэхүү загварыг 200 мянга гаруй график процессортой Colossus тооцооллын кластер дээр сургажээ. ARC-AGI V2 тестэд 15.9% оноо (Клод Opus-аас хоёр дахин өндөр) авсан бол Vending-Bench симулятор дээр 4,694 ам.доллар “олж”, хүний дундаж болон өрсөлдөгч загваруудаас илт давсан байна.
Мөн Grok 4 Heavy гэх тусгай хувилбар нь олон агентын орчинд ажиллах чадвартай, зөвхөн захиалгаар авах боломжтой. Тус хувилбар USAMO’25 жагсаалтыг тэргүүлж, Хүн төрөлхтний Сүүлчийн Шалгалт (Last Exam for Humanity)-д 50%-иас дээш үзүүлэлт гаргасан анхны загвар болсон нь түүний нарийн төвөгтэй логик болон аналитик чадварыг харуулж байна.