OpenAI GPT-5 загвараа илүү найрсаг болгож шинэчлэв

нийтлэгч Содном Энхбаяр
OpenAI GPT-5 загвараа илүү найрсаг болгож шинэчлэв

OpenAI компани өөрийн хамгийн сүүлийн үеийн GPT-5 загварын шинэчлэлтийг зарлалаа. Энэхүү хувилбар нь өмнөхөөсөө илүү “дулаан, найрсаг” өнгө аястай болж, хэрэглэгчдэд хиймэл оюун ухаантай харилцахад илүү таатай мэдрэмж төрүүлэхийг зорьж байна.

Компанийн мэдэгдэлд дурдсанаар, өмнөх хувилбарын талаар хэрэглэгчдээс ирсэн “хэтэрхий албан ёсны” гэсэн санал хүсэлтийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийжээ.

“Бид GPT-5-ыг хэрэглэгчидтэй ойр, эелдэг болгохын тулд жижиг боловч чухал шинэчлэлүүдийг хийсэн. ChatGPT одоо илүү дулаан уур амьсгалтай мэдрэмж төрүүлэх ёстой” хэмээн OpenAI онцолсон байна.

Шинэчлэгдсэн GPT-5 нь харилцааны явцад “Сайн асуулт”, “Сайн эхлэл” гэх мэт энгийн боловч хүний өнгө аясыг агуулсан өгүүлбэрүүдийг оруулж өгчээ. Гэсэн ч OpenAI эдгээрийг зусардалт гэж үзэхгүй бөгөөд өмнөх загвартай адилтгахуйц түвшинд “үйлчилгээний найдвартай байдлыг” хадгалсан гэдгийг онцолсон байна.

OpenAI цаашид GPT-5-ийн туршлагыг улам сайжруулах шат дараалсан шинэчлэлтүүдийг хийхээр төлөвлөж буйгаа мөн мэдэгдсэн юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.