Албани улс хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн сайдтай болжээ

нийтлэгч Содном Энхбаяр
Албани улс хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн сайдтай болжээ

Албани улсын Ерөнхий сайд Эди Рама төрийн тендерийн үйл ажиллагаанд авлигаас ангид, бүрэн ил тод байдал бий болгох зорилгоор хиймэл оюунаар бүтээгдсэн “сайд” томилсон нь дэлхийд анхных тохиолдол болж байна.

Энэ оны тавдугаар сард болсон сонгуульд илт давуугаар ялалт байгуулсны дараа зохион байгуулсан Социалист намын хурлын үеэр Э.Рама шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулж, “Диелла” нэртэй хиймэл оюунт гишүүнийг олон нийтэд танилцуулжээ.

Тэрээр хэлэхдээ: “Диелла бол бие махбодгүй, хиймэл оюунаар бүтээгдсэн засгийн газрын анхны гишүүн юм. Төрийн тендертэй холбоотой бүх шийдвэрийг түүнд даатгаснаар тендер 100 хувь авлигаас ангид болж, төсвийн хөрөнгө бүрэн ил тод байна” гэжээ.

“Диелла” өмнө нь цахим туслах хэлбэрээр танилцуулагдаж, иргэдэд “e-Albania” платформоор үйлчилж байсан. Тэрбээр үндэсний хувцастай эмэгтэйн дүрээр 36,600 гаруй цахим баримт бичгийг боловсруулахад тусалж, 1000 орчим үйлчилгээг иргэдэд хүргээд байна.

Э.Рама дөрөв дэх удаагаа эрх баригчаар сонгогдсон бөгөөд удахгүй шинэ танхимаа парламентэд өргөн барина. Авлигын эсрэг тэмцэл, ялангуяа төрийн байгууллагын ил тод байдлыг хангах нь Европын Холбоонд элсэх Албани улсын гол шалгуурын нэг. Тиймээс Ерөнхий сайд 2030 он гэхэд 2.8 сая хүн амтай эх орноо ЕХ-ны гишүүн болгох зорилт тавьжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.