Samsung компанийн амласан томоохон шинэчлэлт албан ёсоор гарч эхэллээ. Android 16 дээр суурилсан One UI 8.0 тогтвортой хувилбар хэрэглэгчдэд хүрч байгаа бөгөөд энэ нь хиймэл оюун ухааны шинэ боломжууд, олон сайжруулалт болон аюулгүй байдлын нэмэлт хамгаалалтыг багтаажээ.
Galaxy S25 загварууд анхдагч боллоо
- Galaxy S25, S25+, S25 Ultra төхөөрөмжүүд хамгийн түрүүнд шинэчлэлтийг авлаа.
- Шинэчлэлт Өмнөд Солонгост эхэлсэн бөгөөд бусад бүс нутагт ойрын хугацаанд нэвтрэхээр байна.
- Програм хангамжийн хувилбар нь BYI3, татаж авах хэмжээ нь:
- Бета хувилбар ашиглаж байсан хэрэглэгчдэд ойролцоогоор 550MB,
- Харин бусдад нь ойролцоогоор 3.9GB.
Шинэчлэлтийг шалгахын тулд Тохиргоо > Програм хангамжийн шинэчлэлт > Татаж авах, суулгах гэсэн замаар орж үзэх боломжтой.
Гэнэтийн зүйл: Galaxy S25 Edge
S25 цувралын нэг хэсэг боловч бета хөтөлбөрт хамрагдаагүй байсан Galaxy S25 Edge загвар мөн тогтвортой шинэчлэлт авч эхэллээ. Энэ нь хэрэглэгчдийн хүлээлтийг давсан бөгөөд одоогоор зөвхөн Өмнөд Солонгост нэвтэрч байгаа ч удахгүй олон улсын зах зээлд хүрнэ.
Дараагийн ээлжинд ямар загварууд вэ?
Samsung энэ сард багтаан дараах төхөөрөмжүүдэд One UI 8 тогтвортой хувилбарыг хүргэхээр төлөвлөжээ:
- Galaxy S24 цуврал
- Galaxy Z Fold 6
- Galaxy Z Flip 6
Компаниян төлөвлөгөөгөөр 2025 оны эцэс гэхэд One UI 8.0-г бүх эрх бүхий Galaxy төхөөрөмжүүдэд нэвтрүүлэх ёстой бөгөөд эхний алхам аль хэдийн амжилттай хэрэгжиж эхэллээ.