Монголын цахим спортын бахархал болсон “MongolZ” баг, ивээн тэтгэгч 1xBet Монголooc дэмжлэгтэйгээр Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан “Counter Strike 2”-ын “Fissure Playground-2” олон улсын тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ.
Шагналын сан ба Монголын амжилт
Нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд манай баг 230 мянган ам.долларын эзэд болж, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудас нээв. Шөвгийн наймд тэд GS2”-ыг 2:1, хагас шигшээд “Liquid”-ийг мөн 2:1-ээр буулган авч, финалын шатанд шалгарсан юм.
Аваргын төлөөх тулаан
Финалд Бразилын хүчирхэг “Furia” багийн эсрэг Best of 5 буюу таван мапаар өрсөлдөж, ширүүн тоглолтын дараа 3:2 харьцаагаар ялагдав. Тэд эхний Mirage мап дээр нэмэлт цагт 13:16-гаар хожигдсон ч дараагийн Inferno мад дээр 13:11-ээр ялалт байгуулсан билээ. Харин Nuke дээр нэмэлт цагт 12:16-аар дийлдэж, Overpass мап дээр 13:9-ээр ялсан бол сүүлийн шийдвэрлэх Dust 2 мап дээр 5:13-аар ялагдсанаар дэд байрт шалгарав.
Тэмцээний онцлог
Энэ жил анх удаа зохион байгуулагдсан “Fissure Playground-2” тэмцээнд нийт 16 баг өрсөлдсөн бөгөөд Монголын багийн залуусын амжилт цахим спортын ертөнцөд онцгой үйл явдал боллоо.