Болзох туслах чатбот
Meta компанийн эзэмшдэг Facebook болзооны үйлчилгээ хоёр шинэ хиймэл оюун ухааны хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгож эхэллээ. Эхнийх нь “болзох туслах” нэртэй чатбот бөгөөд энэ нь хэрэглэгчийн сонирхолд тулгуурлан боломжит түншийг олоход тусална. Жишээлбэл, “технологийн чиглэлээр ажилладаг Бруклиний охин олоорой” гэсэн хүсэлтийг боловсруулах чадвартай. Түүнчлэн туслах нь болзооны санаа санал болгож, хэрэглэгчийн профайлыг илүү сонирхолтой болгоход чиглэнэ. Энэ шинэчлэл АНУ болон Канадын хэрэглэгчдэд зориулан Match табаар дамжуулан аажмаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Meet Cute – гэнэтийн санал
Хоёр дахь шинэ хэрэгсэл нь “Meet Cute” хэмээх AI алгоритм бөгөөд хэрэглэгчдэд гэнэтийн байдлаар тохирох боломжит түншийг санал болгодог. Энэ нь “хувийн тохируулсан алгоритм”-ын дагуу ажиллах бөгөөд долоо хоног бүр шинэ нэр дэвшигчийг санал болгоно. Хэрэв хэрэглэгч хүсэхгүй бол энэхүү функцийг хүссэн үедээ идэвхгүй болгох боломжтой.
Ядаргаатай шудрах үйлдлээс ангижруулах зорилго
Meta-ийн хэлснээр эдгээр хоёр AI хэрэгсэл нь болзооны апп ашиглагчдын нийтлэг асуудал болох “шудраад ядаргаа”-тай тэмцэхэд чиглэж байгаа аж. Тиймээс Facebook-ийн болзооны үйлчилгээг ашиглаж буй, шудрах үйлдлээс уйдсан хэрэглэгчдэд энэ нь илүү үр дүнтэй, таатай шийдэл болж магадгүй юм.