Apple компани iPhone болон iPad төхөөрөмжүүдийнхээ iOS 26.1 болон iPadOS 26.1 хувилбаруудыг албан ёсоор гаргалаа. Шинэ хувилбарууд нь хэрэглэгчдэд илүү уян хатан, найдвартай, ухаалаг туршлага олгох зорилготой бөгөөд OTA (over-the-air) аргаар татаж суулгах боломжтой болжээ.
Шингэн шилний эффектийн шинэ тохиргоо
Apple “шилэн” интерфэйсийн эффектийг сайжруулж, хэрэглэгчдэд гараар хэв маягаа сонгох боломж олгосон. Хоёр сонголт бий: “Ил тод” болон “Монотон”. Энэ тохиргоог Тохиргоо → Дэлгэц ба гэрэлтэлт → Шингэн шил гэсэн хэсгээс өөрчилж болно.
Камерын дохиог идэвхгүй болгох
Одоо хэрэглэгчид түгжигдсэн дэлгэцнээс камер руу шудрах үйлдлийг идэвхгүй болгох боломжтой болсон. Энэ нь голчлон iPhone 16 болон түүнээс хойших загваруудад зориулагдсан функц юм. Тохиргоо → Програмууд → Камер хэсгээс идэвхгүй болгож болно.
Сэрүүлэг унтраах шинэ арга
Сэрүүлгийг санамсаргүй унтраахаас сэргийлж, Apple гулсагч ашиглан унтраах шинэ арга нэвтрүүлжээ. Одоо товч дарахын оронд баруунаас зүүн тийш гулсуулах шаардлагатай.
Apple Music дээр дуу солих шинэ хөдөлгөөн
Хэрэглэгчид дараах байдлаар дуугаа солих боломжтой боллоо: зүүнээс баруун тийш шудрахад дараагийн дуу, баруунаас зүүн тийш шудрахад өмнөх дуу руу шилжинэ.
Slide Over функц iPad дээр буцаж ирлээ
Slide Over нь хэрэглэгчдэд бусад апп-уудын дээр цонх нээж, хурдан нуух эсвэл удирдах боломжийг олгодог. Энэ горимыг идэвхжүүлэхийн тулд ногоон цонхны хэмжээг өөрчлөх товчийг дарж, “Slide Over руу очих” сонголтыг идэвхжүүлнэ.
Apple Intelligence-д шинэ хэлний дэмжлэг
Apple-ийн хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг функцууд одоо Дани, Голланд, Норвеги, Португал, Швед, Турк, Вьетнам, уламжлалт хятад хэл дээр ашиглах боломжтой болсон. Мөн AirPods 4, AirPods Pro 2, Pro 3 загварууд дээрх шууд орчуулга Япон, Солонгос, Итали, Хятад (уламжлалт болон хялбаршуулсан) хэл дээр ажилладаг болсон байна.
Аюулгүй байдлын шинэчлэлтүүд
Тохиргоонд “Дэвсгэрийн аюулгүй байдлын сайжруулалт” нэртэй шинэ хэсэг нэмэгдсэн. Энэ нь системийн чухал шинэчлэлтийг хэрэглэгчийн оролцоогүйгээр автоматаар татаж суулгах боломжийг олгодог.
Бусад сайжруулалтууд
Тохиргооны гарчгуудыг зүүн ирмэгт зэрэгцүүлсэн
Утасны аппликейшн “шингэн шил” эффекттэй болсон
Түгжих дэлгэцийн урьдчилсан тойм iOS 26 стандарт ханын зурагтай болсон
Apple TV аппликейшн зөөлөн градиент бүхий шинэ дүрстэй болсон
Системийн эмзэг байдлуудыг засаж, тогтвортой байдлыг сайжруулжээ