Kyxsan: “Оны шилдэг ахлагч”-аар “bLitz” тодрох магадлал өндөр

нийтлэгч Содном Энхбаяр
Kyxsan: “Оны шилдэг ахлагч”-аар “bLitz” тодрох магадлал өндөр

HLTV Awards 2025 — eSport-ын оны хамгийн хүлээлттэй ёслол

Цахим спортын ертөнцөд жил бүрийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох “HLTV Awards 2025” ёслол тун удахгүй болох гэж байна. Энэхүү ёслолд дэлхийн шилдэг тоглогчид, дасгалжуулагчид болон багууд нэр дэвшсэн бөгөөд Монголын “The MongolZ” багийн гишүүд ч өөрсдийн төрөлд өрсөлдөж байгаа юм.

Kyxsan-ын таамаг

CS2 төрлийн “Team Falcons” багийн ахлагч Дамьян “kyxsan” Стоилковски өөрийн телеграм сувгийн нэвтрүүлэгт “Оны шилдэг ахлагч” төрөлд хамгийн өндөр магадлалтай гурван хүнийг нэрлэжээ.

Түүний таамаглалаар:

  1. Дан “apEX” МадесклерTeam Vitality
  2. Леонид “chopper” ВишняковTeam Spirit
  3. Гарьдмагнай “bLitz” БямбасүрэнThe MongolZ

Kyxsan “bLitz”-ийг дэлхийн шилдэг гуравт нэрлэхдээ түүний тоглолтын удирдлага, стратегийн шийдвэр гаргах чадварыг онцолсон байна.

Ёслол Белград хотод болно

“HLTV Awards 2025” ёслолын ажиллагаа 2026 оны 1 дүгээр сарын 10-нд Сербийн нийслэл Белград хотноо зохион байгуулагдана. Цахим спортын шилдэг тамирчид, шинжээчид болон үзэгчид нэгэн дор цуглаж, улирлын амжилтаа дүгнэх энэхүү арга хэмжээ нь esports-ийн “Оскар” гэж нэрлэгддэг билээ.

“bLitz”-ийн мөрөөдлийн баг

Сонирхуулахад, Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн өнгөрсөн наймдугаар сард CS2NEWS-т өгсөн ярилцлагадаа өөрийн “мөрөөдлийн баг”-ийг дараах байдлаар нэрлэж байв:

  • Матье “ZywOo” Эрбо
  • Шахар “flameZ” Шушан
  • Леонид “chopper” Вишняков
  • Данил “donk” Крышковец
  • Робин “ropz” Коль

Эдгээр нэрсийг харахад “bLitz” дэлхийн шилдгүүдийг нэг багт төсөөлдөг болох нь тодорхой.

Холбоотой нийтлэлүүд

2 сэтгэгдэл

Есунгэ 11 сар 5, 2025 - 5:15 pm

Blitz үнэхээр сайн тоглогч шүү, ахлагч болох нь зохимжтой

Дэлгэрэнгүй унших Reply
Мэнду 11 сар 5, 2025 - 5:22 pm

Blitz багийнхаа уур амьсгалыг сайн авч явдаг гэж боддог

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.