The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээнд хүчтэй эргэн ирэлт хийж, плей-оффт шалгарлаа
Монголын шилдэг CS2 баг The MongolZ Бразилийн paiN болон ОХУ-ын Team Spirit багуудыг 2:1-ээр буулган авч, IEM Chengdu 2025 тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. Энэхүү ялалт нь сүүлийн саруудад багийг сорьсон нөхцөл байдлын дараа гарсан итгэл сэргээсэн амжилт боллоо.
“Бид эргэн сэргэж чадсан”
Багийн ахлагч Содбаяр “Techno” Мөнхболд тоглолтын дараа сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлэхдээ:
“Магадгүй хүмүүс манай шинэ тоглогч болон Сензуг сэлгээнд суулгасны дараа юу болох талаар эргэлзэж байсан байх, гэхдээ бид ямар нэгэн байдлаар эргэн сэргэж, плей-оффт дахин тоглох гэж байна.”
Techno-ийн хэлснээр багийн анхны хоёр тоглолт дасгалжуулагчгүйгээр явагдсан нь амжилтад нөлөөлсөн ч дараагийн өдрүүдэд тэд өөрсдийн жинхэнэ тоглолтоо харуулж чаджээ.
Controlez үнэхээр хөгжилтэй, туршлагатай тоглогч
The MongolZ багийн сэлгээний тоглогчоор энэ тэмцээнд оролцож буй Баасанжаргал “controlez” Өнөдэлгэр хэсгийн шатанд гайхалтай тоглолт үзүүлж, дунджаар 1.09 оноо авч, багийнхаа хоёр дахь өндөр үзүүлэлттэй тоглогч болсон.
Techno түүний талаар “Тэр үнэхээр хөгжилтэй залуу. Тэр Чингисийн дайчид болон хуучин MongolZ багуудад тоглож байсан тул маш туршлагатай. Тэр бидэнд хурдан дасан зохицож чадсан” хэмээн ярьжээ.
Сензугийн талаар
Багийн гол тоглогчдын нэг Азбаяр “Senzu” Мөнхболд сүүлийн үед сэлгээнд орсон талаар Techno “Сензугийн биеийн байдлын талаар би сайн мэдэхгүй байна. Энэ нь надад гэнэт мэдэгдсэн. Гэхдээ тэр одоо хүртэл манай сайн найз” хэмээн хэлсэн байна.
Плей-оффт FURIA-тай тулах гэж байна
The MongolZ баг одоо плей-оффын шатанд FURIA багтай тулалдах гэж байна. Techno ирэх тоглолтын талаар “Бид сайн тоглох болно. Сайн хэв маяг, сайн формтой байгаа. Өмнө нь хэлсэнчлэн бид ихэнхдээ эргэн сэргэдэг” гэжээ.
IEM Chengdu 2025 – The MongolZ-ийн сүүлийн тоглолтууд
11-р сарын 3 — The MongolZ 2:1 BAATARIC
11-р сарын 4 — The MongolZ 0:2 Astralis
11-р сарын 5 — The MongolZ 2:1 paiN
11-р сарын 5 — The MongolZ 2:1 Team Spirit
11-р сарын 7 — The MongolZ vs FURIA (шөвгийн найм)
2 сэтгэгдэл
Одоо тэдний баг илүү хүчтэй болсон байна
Ийм урам зоригтой түүх олон хүнд хүч өгнө