БНХАУ-ын Чэнду хотод болсон CS2 төрлийн “IEM Chengdu 2025” олон улсын тэмцээн өндөрлөж, аварга болон шилдгүүд тодорлоо. Тэмцээний финалд Бразилын “Furia” баг Францын “Vitality” багийг 3:0 харьцаагаар (Ancient – 13:11, Inferno – 13:10, Overpass – 13:11) буулган авч, 285 мянган ам.долларын эзэн болов. Харин “Vitality” хоёрдугаар байр эзэлж, 150 мянган ам.доллар хүртжээ.
Аваргын бүрэлдэхүүн
Furia: Molodoy, Yekindar, Fallen, Kscerato, Yuurih, Sidde (дасгалжуулагч)
Vitality: ZywOo, Apex, Ropz, Flamez, Mezii, Xtqzzz (дасгалжуулагч)
Мөн гуравдугаар байрыг “Falcons” баг эзэлсэн бөгөөд тэд “MOUZ”-ыг 2:1 (Ancient – 13:5, Inferno – 11:13, Mirage – 13:6) харьцаагаар ялсан байна.
Казахстаны Molodoy — тэмцээний MVP
Тэмцээний шилдэг тоглогч (MVP)-оор “Furia”-гийн казах тоглогч Данил “Molodoy” Голубенко тодорлоо. Тэрбээр өмнө нь “FISSURE Playground 2” тэмцээнд мөн шилдгээр шалгарч байсан.
Шагнал гардуулах үеэр Molodoy хэлэхдээ:
“Furia багт нэгдэх шийдвэр бол миний амьдралын хамгийн зөв алхам байлаа. Хэрвээ ‘Оны шилдэг шинэ тоглогч’-ийн шагнал авбал баяртай байх л байсан. Гэхдээ миний хувьд хамгийн чухал нь багийн ялалт, аваргын цом юм” хэмээн ярьжээ.
Тэмцээний шилдэг 10 тоглогч
- molodoy (Furia) — 1.27 Rating
- m0NESY (Falcons) — 1.33 Rating
- ZywOo (Vitality) — 1.29 Rating
- sh1ro (Team Spirit) — 1.28 Rating
- KSCERATO (Furia) — 1.23 Rating
- xertioN (MOUZ) — 1.21 Rating
- donk (Spirit) — 1.20 Rating
- 910 (The MongolZ) — 1.20 Rating
- flameZ (Vitality) — 1.19 Rating
- ropz (Vitality) — 1.19 Rating
