Орост WhatsApp-ын үйлчилгээг хязгаарлаж, жагсаалтаас хасжээ

нийтлэгч Содном Энхбаяр
Орост WhatsApp-ын үйлчилгээг хязгаарлаж, жагсаалтаас хасжээ

Интернэт зохицуулах байгууллагын цахим лавлахаас гаргасан гэж мэдээлэв

ОХУ-ын эрх баригчид “Meta Platforms” компанийн эзэмшдэг “WhatsApp” аппликейшнийг тус улсын интернэт зохицуулах байгууллагын цахим лавлах жагсаалтаас хассан талаар “Financial Times” лхагва гарагт мэдээлжээ. Ингэснээр Орост уг мессенжерийн үйлчилгээг хязгаарлах арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн байна.

100 сая гаруй хэрэглэгчтэй үйлчилгээний зарим боломж өмнө нь хязгаарлагдаж байв

Орост саяхныг хүртэл 100 сая гаруй хэрэглэгчтэй байсан WhatsApp-ыг ийнхүү хязгаарлаж байна. Өнгөрсөн онд Оросын эрх баригчид WhatsApp болон төстэй үйлчилгээтэй Telegram-ыг залилан мэхлэх гэмт хэрэг, терроризмтой тэмцэх хүрээнд хууль сахиулах байгууллагуудад мэдээлэл өгөхөөс татгалзсан гэж буруутгаж, зарим дуудлага болон үйлчилгээний хэсгийг нь хязгаарлаж эхэлсэн юм.

WhatsApp: Бүрэн хааж, төрийн хяналттай систем рүү шилжүүлэхийг оролдож байна

“ОХУ-ын засгийн газар хэрэглэгчдийг төрийн хяналтан доорх систем рүү шилжүүлэхийн тулд манай аппликэйшнийг бүрэн хаахыг оролдож байна” гэж WhatsApp-аас “Financial Times”-д өгсөн тайлбарт дурджээ.

Төрийн дэмжлэгтэй MAX аппликэйшнийг түлхэж байна

Одоогоор Оросын эрх баригчид төрийн дэмжлэгтэй “MAX” нэртэй шинэ аппликэйшнийг өргөнөөр нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Шүүмжлэгчдийн зүгээс уг аппликэйшнийг хэрэглэгчдийн мэдээллийг хянах зорилготой гэж үздэг ч Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд энэ байр суурийг үндэслэлгүй хэмээн няцаасаар байгаа гэж мэдээлжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.