Apple танилцуулга дээр дуугүй өнгөрөөсөн iOS 26.3 шинэчлэлд онцгой боломжууд нэмэгджээ

нийтлэгч Содном Энхбаяр
Apple танилцуулга дээр дуугүй өнгөрөөсөн iOS 26.3 шинэчлэлд онцгой боломжууд нэмэгджээ

iOS 26.3: алдаа засвар, аюулгүй байдлаас гадна нэмж орсон өөрчлөлтүүд

Apple компани iPhone SE (2-р үе), iPhone 11 болон түүнээс хойших нийцтэй бүх загварт зориулсан iOS 26.3 шинэчлэлтийг гаргалаа. Албан мэдээллээр тус шинэчлэл нь алдаа засвар, аюулгүй байдлын сайжруулалтад төвлөрсөн гэж тайлбарласан. Гэсэн ч хэрэглэгчид суулгасны дараа Apple-ийн танилцуулгад онцлоогүй хэд хэдэн нэмэлт өөрчлөлт системд орсныг анзаарч байна.

Android-оос iPhone руу бус, iPhone-оос Android руу шууд шилжүүлэх боломж нээгдэв

iOS 26.3 суулгасны дараа шинэ төхөөрөмжийн анхны тохиргооны үеэр iPhone-оос Android төхөөрөмж рүү өгөгдөл шилжүүлэх боломж нэмэгджээ. Үүнд зураг, холбоо барих мэдээлэл, мессеж, тэмдэглэл, нууц үг, мөн зарим програмын өгөгдөл хүртэл багтана. Хэрэв хэрэглэгч eSIM ашигладаг бол утасны дугаараа мөн шилжүүлэх боломжтой гэж мэдээлж байна. Шилжүүлгийг Wi-Fi сүлжээгээр шууд хийхээр шийдсэн байна.

Гуравдагч талын төхөөрөмжүүдтэй холболт, мэдэгдлийн дэмжлэг өргөжив

Шинэчлэлийн дараа iPhone нь AirPods-той төстэй зарим гуравдагч талын чихэвч рүү автоматаар холбогдох боломжтой болсон гэж мэдээлж байна. Мөн гуравдагч талын ухаалаг цагнууд Apple Watch-тай адил зарим төрлийн мэдэгдэл хүлээн авч, түүнтэй харилцах боломж нээгдэхээр байна. Гэхдээ энэ боломж бүрэн ажиллахын тулд ухаалаг цагны үйлдвэрлэгчид өөрсдийн программ хангамжийн шинэчлэлтийг тусад нь гаргах шаардлагатай юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.