Infinix брэнд DynaVue арын самбартай тоглоомын утасны концепцийг танилцууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
DynaVue

Infinix компани тоглоомын хэрэглээнд зориулсан шинэ төрлийн ухаалаг гар утасны концепцийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү загвар нь GT DynaVue нэртэй бөгөөд бусдаас онцлог нь интерактив функцтэй өвөрмөц арын самбар бүхий дизайн юм.

Одоогоор худалдаанд гарах төлөв багатай энэхүү прототип нь Infinix-ийн тоглоомын төхөөрөмжийн цоо шинэ GT Verse экосистем-ийн хүрээнд танилцуулагдсан. GT Verse нь хэд хэдэн хүчирхэг төхөөрөмжөөс бүрдэх бөгөөд үүнд Dimensity 8350 чиптэй, 12 ГБ RAM бүхий Infinix GT 30 Pro ухаалаг гар утас, мөн 144 Гц дэлгэцтэй Infinix XPad GT таблет багтаж байна. XPad GT нь Snapdragon 888 чип, 10,000 мАч багтаамжтай батерейгаар тоноглогдсон бөгөөд хоёр төхөөрөмж хоёулаа тоглоом тоглоход онцгойлон тохируулсан шийдэлтэй юм.

Infinix GT Verse экосистемд мөн тус брэндийн GT Buds чихэвч, хөргөгч болон гадаад батерей зэрэг нэмэлт төхөөрөмжүүд харьяалагдах бөгөөд эдгээр нь утас болон таблеттай уялдан ажиллах зориулалттай.

GT DynaVue утасны онцлох хэсэг болох шинэ DynaVue технологи нь ердийн RGB гэрэлтүүлгээс илүүтэйгээр хэрэглээний нөхцөлд дасан зохицох чадварыг онцолж, интерактив арын самбарын шинэ шийдлийг санал болгож байна. Хэдийгээр одоогоор туршилтын шатандаа байгаа ч энэ төрлийн функц бүхий тоглоомын утасны зах зээлд шинэ чиг хандлага тогтоох боломжтойг шинжээчид онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.