Samsung компани удаан хугацаанд цуурхал, хүлээлт дагуулсан Galaxy S25 Edge ухаалаг утсаа албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь нимгэн хийц, өндөр хүчин чадал, шинэ үеийн технологийн шийдлүүдийг хослуулснаараа онцлог бөгөөд зах зээлд 2025 оны 5-р сарын 23-наас худалдаалагдаж эхлэх юм.
Galaxy S25 Edge нь ердөө 5.8 мм-ийн зузаантай, 163 грамм жинтэй, нимгэн хөнгөн биетэйгээрээ анхаарал татаж байгаа бол титан бүрхүүлтэй загвар нь IP68 стандартаар тоос, уснаас хамгаалагдсан. Уг утас нь Titanium Silver, Jetblack, Icyblue гэсэн гурван өнгөний сонголттойгоор гарч байна.
Техникийн гол үзүүлэлтүүд:
- Дэлгэц: 6.7 инчийн Dynamic AMOLED 2X, QHD+ нягтралтай (1440 x 3120), 1–120 Гц хувьсах давтамж, 2600 нитийн оргил гэрэлтүүлэгтэй.
- Процессор: Galaxy-д зориулсан Snapdragon 8 Elite
- Санах ой: 12 GB LPDDR5X RAM, 256 GB эсвэл 512 GB багтаамж
- Үйлдлийн систем: Android 15, One UI 7
Камерын систем:
- Үндсэн камер: 200 MP мэдрэгч, f/1.7 диафрагм, оптик дүрс тогтворжуулагч, 2x оптик zoom
- Хэт өргөн өнцөгтэй камер: 12 MP, f/2.2, автофокус
- Selfie камер: 12 MP, f/2.2
Холболт ба батерей:
- Сүлжээ: 5G, LTE, Wi-Fi 7, Bluetooth 5.4, Wi-Fi Direct
- Батерей: 3900 мА хүчин чадалтай.
- Цэнэглэгч: Тусад нь зарагддаг 25 Вт хурдан цэнэглэгч 30 минутын дотор 55%-ийг нөхөх чадвартай. Утас нь утасгүй цэнэглэлтийг мөн дэмждэг.
Galaxy S25 Edge-ийн 256 GB хувилбар нь $1099.99, харин 512 GB хувилбар нь $1219.99 үнэтэйгээр худалдаанд гарна. Урьдчилсан захиалга аль хэдийн эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүн 5-р сарын 23-наас албан ёсоор хэрэглэгчдийн гарт хүрнэ.