89 сая Steam аккаунт мэдээлэл алдагдсан гэх мэдээлэл гарлаа — Одоо л нууц үгээ солиорой

нийтлэгч Содном Энхбаяр
Steam

2025 оны тавдугаар сарын 14-нд Steam хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсан байж болзошгүй тухай Underdark кибер аюулгүй байдлын компани мэдээлжээ. Valve-ийн дэлхийд алдартай тоглоом түгээлтийн платформ болох Steam-аас 89 сая хэрэглэгчийн мэдээлэл хар захад худалдаалагдаж байгаа талаар анх LinkedIn-д нийтэлсэн байна.

Алдагдсан гэх мэдээлэлд хэрэглэгчдийн нэг удаагийн нууц үг (OTP) болон утасны дугаарууд багтсан бөгөөд халдагч этгээд 5000 ам.доллараар дуудлага худалдаанд оруулж байгаа гэнэ. Valve энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Steam-ийн статистикийн хуудаснаас харахад мэдэгдэл гарсан үед 30 сая гаруй хэрэглэгч зэрэгцэн холбогдсон байжээ.

Steam хэрэглэгч та яаралтай дараах арга хэмжээг аваарай:

1. Нууц үгээ шууд солино уу

Энгийн алхам мэт боловч мэдээлэл алдагдлын үед хамгийн чухал хамгаалалт бол нууц үг солих юм.

2. Нууц үгийн менежер ашиглах

Нууц үгээ давтагдашгүй, төвөгтэй болгож, санаж хадгалахад хялбар болгохын тулд нууц үгийн менежер ашиглахыг зөвлөж байна.

3. Хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) идэвхжүүлэх

Steam платформ нь төхөөрөмжийн аюулгүй байдлын түлхүүр (security key) ашиглахыг дэмждэггүй тул 2FA бол таны гол хамгаалалт. Утасны дугаар болон имэйл хаягаа ашиглан 2FA-г идэвхжүүлээрэй.

4. Сэжигтэй имэйл, мессежийг шалгах

2FA аль хэдийн идэвхтэй байгаа бол Steam-ээс ирсэн бүх мессеж, имэйлийг хянаж үзээрэй. Хэрэв та хүсээгүй OTP зурвас хүлээн авсан бол, тэр даруй дахин нууц үгээ солих хэрэгтэй.

5. Фишингээс сэргийлэх

Хуурамч тоглоомын хөнгөлөлт, санамсаргүй мессеж, Steam-тай холбоотой санал мэт харагдах линкүүдээр дамжин таны мэдээлэл хулгайлагдах эрсдэлтэй. Энэ төрлийн холбоосыг нээхээс зайлсхий.

Дүгнэлт:

Хэрвээ таны Steam акаунтад тоглоом, карт, санхүүгийн мэдээлэл хадгалагдаж байгаа бол нэн даруй хамгаалалтын арга хэмжээ аваарай. Valve албан ёсоор тайлбар өгөөгүй ч, хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан нь бодит аюул тул авч үзэх шаардлагатай нөхцөл юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.