Азид тэргүүлэгч CS2 багийн нэг болох The MongolZ залуу авьяастнуудыг бэлтгэх академиа албан ёсоор нээж, элсэлт авч эхэллээ. Энэхүү академи нь ирээдүйн шилдэг тоглогчдыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, туршлагатай тоглогчдоос шууд суралцах боломжийг олгож буй онцгой хөтөлбөр юм.
Тус академи нь 1xBet Mongolia компанийн гол ивээн тэтгэлгээр хэрэгжиж буй бөгөөд Монголын цахим спортын хөгжилд урт хугацааны бодит дэмжлэг үзүүлж буй цөөн төслүүдийн нэг болоод байна.
Академийн багш, менторууд:
- bLitz (Б.Гарьдмагнай)
- Techno4K (М.Содбаяр)
- 910 (Б.Өсөхбаяр)
- mzinho (Б.Аюуш)
- Senzu (М.Азбаяр)
Эдгээр тоглогчид олон улсын тэмцээн уралдаанд олсон туршлага, мэдлэгээ академийн сурагчдад хуваалцаж, ирээдүйн мэргэжлийн карьерын суурийг нь тавихад чиглэж ажиллана.
Элсэх шаардлага:
- 17 наснаас доош байх
- Faceit ELO 2700 ба түүнээс дээш
- VAC хориггүй байх
The MongolZ баг 2024 онд MESA Nomadic Masters, YaLLa Compass, Thunderpick World Championship зэрэг нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлж, Perfect World Shanghai Major 2024-ийн плейоффт шалгарсан. Одоогоор Valve-ын дэлхийн чансаагаар 5-р байрт бичигдэж байна.