The MongolZ баг PGL Astana 2025-д 5-8-р байр эзэлж, 62,500 ам.долларын шагнал хүртэв

нийтлэгч Содном Энхбаяр
PGL Astana 2025

Казахстан улсад зохион байгуулагдаж буй цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын хамгийн өндөр чансаатай тэмцээнүүдийн нэг болох PGL Astana 2025-ийн шөвгийн найман багийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Манай улсын The MongolZ баг энэ шатанд Туркийн Aurora Gaming багтай best of 3 буюу гурван map дээр ялагчийг тодруулах дүрмээр тоглосон ч 0:2 гэсэн харьцаагаар ялагдал хүлээж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

The MongolZ баг тоглолтоо өөрсдийн сонгосон Mirage map дээр довтлох талаас эхэлсэн боловч ердөө дөрвөн үеийн дараа байраа сольж, хамгаалах талаасаа ч нэг л үе авч, 5:13 харьцаатай хожигдсон. Харин хоёр дахь Anubis map дээр илүү өрсөлдөөнтэй тоглолт болсон ч нэмэлт үеийн дараа 14:16-аар эсрэг багдаа ялагдал хүлээлээ.

Ийнхүү The MongolZ баг PGL Astana 2025 тэмцээнийг 5-8-р байр эзэлж дуусгасан бөгөөд энэ амжилтаараа 62,500 ам.долларын шагналын сантай болсон байна. Шагналын дүнгийн тэн хагасыг багийн тоглогчдод, үлдсэн хэсгийг багийн менежмент болон дэмжлэгийн албанд хуваарилахаар шийдвэрлэжээ.

Хэдийгээр тэд энэ тэмцээнээ өндөрлүүлсэн ч ирэх Даваа гарагт АНУ-ын Даллас хотод эхлэх Intel Extreme Masters Dallas 2025 тэмцээнд оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бөгөөд тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.