donk дахин цахиур хагалав: PGL Astana 2025 тэмцээний хамгийн өндөр үнэлгээтэй тоглогчоор тодорлоо

нийтлэгч Содном Энхбаяр
donk

Team Spirit багийн супер од Данил “donk” Крышковец Казахстаны Астана хотод болсон PGL Astana 2025 тэмцээний хамгийн өндөр статистиктай тоглогчоор нэрлэгдлээ. Тэрбээр нийт 15 газрын тоглолтод 1.50 рейтинг авч, бүх оролцогчдыг тэргүүлсэн байна.

Топ-5 тоглогчийн үзүүлэлт (HLTV.org):

  1. donk (Team Spirit) — 1.50 (15 карт)
  2. sh1ro (Team Spirit) — 1.25 (15 карт)
  3. sjuush (NIP) — 1.24 (14 карт)
  4. FL1T (Virtus.pro)
  5. malbsMd (FURIA)

Эдгээр үзүүлэлтүүд нь зөвхөн хувь хүний чадвар төдийгүй, тухайн багийн тоглолтын амжилтыг ч тодорхойлж байв. Team Spirit баг энэ удаагийн тэмцээнд Astralis-ийг 3:1 харьцаатайгаар хожиж аварга болсон бол donk нь ивентийн MVP хэмээн албан ёсоор тодорсон юм.

PGL Astana 2025 нь 5-р сарын 10-18-ны өдрүүдэд болж, дэлхийн шилдэг 16 багийг нэг дор цуглуулсан S-Tier CS2 тэмцээн байлаа. Нийт 625,000 ам.долларын шагналын сантай тэмцээний оргилд хүрэхэд donk-ийн тоглолт гол үүрэг гүйцэтгэсэн нь маргаангүй.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.