АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж буй “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний хүрээнд Монгол Улсын төлөөлөл болох The MongolZ баг анхны тоглолтоо амжилттайгаар ялалтаар эхлүүллээ. CS2-ийн дэлхийн чансааны дээд зэрэглэлийн энэхүү тэмцээнд 16 баг нэг сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөж байна.
FURIA-тай хийсэн тоглолтын товч хураангуй
The MongolZ баг өнөө өглөө Бразилын FURIA багтай bo3 (гурван газрын тоглолт) форматаар тоглож, 2:0 харьцаатай ялав.
- Anubis (FURIA-ийн сонголт): The MongolZ баг довтлох талаас эхлэн тоглолтыг 13:7 онооны харьцаагаар хожсон.
- Mirage (Монгол багийн сонголт): Тоглолтын хоёр дахь газарт мөн 13:7-оор ялалт байгуулсан.
Дараагийн тоглолт: G2 Esports
Энэхүү ялалтаар The MongolZ баг А хэсгийн плей-оффын эрхийн төлөө Европын алдартай G2 Esports багтай өнөө шөнө 23:30 цагт тоглохоор болсон.
- Хэрэв хожвол: хэсгийн шатны нэгдүгээр байрын төлөө GamerLegion болон Team Vitality багийн ялагчаар тоглоно.
- Хэрэв ялагдвал: доод шатны хүснэгт рүү орж, дахин өрсөлдөх хэрэгтэй болно.
Тэмцээний шагналын сан:
- Түрүүлсэн баг – 285,000 ам.доллар
- Хоёрдугаар байр – 150,000 ам.доллар
- Нийт багийн тоо – 16
Дараагийн томоохон тэмцээн: BLAST.tv Austin Major 2025
IEM Dallas 2025 тэмцээний дараа Counter Strike 2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн – BLAST.tv Austin Major 2025 нь 6-р сарын 2-22-ны хооронд АНУ-д зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдгүүд дахин нэг дор цугларах гэж байна.