Huawei компанийн шинэхэн бүтээл болох MateBook Fold Ultimate Design хэмээх дэлхийн анхны 18 инчийн эвхэгддэг OLED дэлгэцтэй, HarmonyOS 5 үйлдлийн систем бүхий зөөврийн компьютер Хятадад албан ёсоор танилцуулагдлаа.
Энэхүү эвхэгддэг төхөөрөмж нь 7.3 мм-ийн нимгэн хийцтэй, ердөө 1.16 кг жинтэй бөгөөд 3296×2472 пикселийн нягтаршилтай 3.3K LTPO OLED дэлгэцтэй. Эвхсэн үедээ 13 инч, 3:2 харьцаатай болдог уг дэлгэц нь 1600 нит хүртэлх гэрэлтүүлэгтэй. 285 мм урттай шарнир нь салбартаа хамгийн урт бөгөөд дэлгэцийг 30-150° хүртэл чөлөөтэй тогтоох боломжтой. Мөн нүүрстөрөгчийн суурь давхарга дэлгэцийн бат бөх байдлыг нэмэгдүүлжээ.
Үндсэн техникийн үзүүлэлт:
- Чипсет: Kirin X90
- Санах ой: 32 ГБ RAM
- Хадгалалт: 1 ТБ болон 2 ТБ SSD
- Батарей: 74.69 Вт.цаг, 140 Вт USB-C хурдан цэнэглэлтийг дэмждэг
- Холболт: Wi-Fi 6E, Bluetooth 5.2, 2x USB-C
- Дуу, дүрс: 8MP камер, 6 чанга яригч, 4 микрофон
- Үйлдлийн систем: HarmonyOS 5, Huawei-ийн экосистемийг дэмждэг, 150+ аппликейшнтэй, өгөгдөл дамжуулах хурд 160 МБ/сек хүртэл
MateBook Fold нь Forged Shadow Black, Sky White болон Cloud Blue гэсэн гурван өнгөний сонголттой бөгөөд 32 ГБ RAM, 1 ТБ SSD бүхий хувилбар нь 3300 ам.доллараас, 2 ТБ SSD хувилбар нь 3700 орчим ам.доллараас эхэлж байна.
Багцад нь 5 мм зузаантай ультратангар keyboard, хамгаалалтын хавтас, цэнэглэгч багтсан. Борлуулалт тун удахгүй эхэлнэ.