Adobe Photoshop Android дээр ирлээ — Одоо үнэгүй ашиглах боломжтой

нийтлэгч Содном Энхбаяр
Adobe Photoshop

Adobe олон жилийн турш “жинхэнэ” Photoshop-гүйгээр гар утсанд зориулсан аппликейшн хөгжүүлсээр ирсэн бол одоо хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирлээ. 2025 оны эхээр iPhone-д зориулсан хувилбараа гаргасны дараа Adobe амласан ёсоороо Android хэрэглэгчдэд зориулсан Photoshop аппыг албан ёсоор танилцуулж байна. Одоогоор бета хувилбар хэлбэрээр гарсан бөгөөд бүрэн үнэгүй ашиглах боломжтой.

Шинэ аппликейшний гол онцлогууд:

  • Давхарга (layers), маск, clone stamp, хувиргалт, зүсэлт (crop) зэрэг үндсэн функцууд
  • Generative AI-н тусламжтайгаар объект арилгах, арын дэвсгэр устгах, шинэ элемент нэмэх зэрэг боломжууд
  • AI суурьтай сонголт болон нийцтэй бүтээл үүсгэх текст комманд
  • Сургалтын хэсэг: Хэрвээ та Photoshop хэрэглэж байгаагүй бол “ламп” дүрс дээр дараад заавруудыг үзэх боломжтой

Энэ бол Adobe-ийн гар утсан дээр Photoshop нэвтрүүлэх гурав дахь оролдлого бөгөөд өмнөх Photoshop Express болон арван жилийн өмнөх Photoshop Touch-оос илүү бүрэн хэмжээний шийдэл болжээ.

Зарим хязгаарлалт:

  • Одоогоор шүүлтүүрүүд (filters) байхгүй
  • Зүсэлтийг зөвхөн харьцаагаар, харин пикселээр тохируулах боломжгүй
  • Content-Aware Fill функц удахгүй нэмэгдэхээр төлөвлөгдөж байгаа
  • Апп ашиглахын тулд Adobe-д нэвтрэх шаардлагатай

Энэ бол нэг их гайхах зүйл биш. Учир нь Adobe ирээдүйд энэ апп-д захиалгын төлбөр тогтоох төлөвлөгөөтэй. Одоогоор захиалгын бүтэц тодорхойгүй байгаа ч Lightroom-ийн жишээн дээр үндэслэвэл, зарим үндсэн функц үнэгүй үлдэж, үнэтэй Generative AI зэрэг үйлчилгээнүүд Creative Cloud захиалгад хамрагдах магадлалтай. Creative Cloud-ийн үнэ сүүлд өсч, сарын $20 болсон бөгөөд үүнд ширээний Photoshop болон Lightroom багтдаг.

Техникийн шаардлага:

  • Android 11 болон түүнээс дээш хувилбар
  • 6GB RAM (8GB бол илүү үр дүнтэй)
  • 600MB орчим санах ой

Бета хувилбар хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй тул туршиж үзэхийг хүсвэл одооноос татаж аваарай.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.