22
Samsung компанийн Galaxy M33 загвар шинэчлэгдэж, One UI 7.0 хувилбарыг хүлээн аваад байна. Энэхүү шинэчлэл анх Өмнөд Солонгост, Galaxy Jump 2 нэрээр танигдсан төхөөрөмжүүд дээр гарсан бөгөөд програм хангамжийн хувилбар нь M336KKSUAFYE3 гэж бүртгэгджээ.
Ойролцоогоор 3.5 ГБ хэмжээтэй энэхүү шинэчлэл нь 2025 оны тавдугаар сарын аюулгүй байдлын багцыг багтаасан бөгөөд шинэ хувилбар шат дараатайгаар түгж байгаа тул өөр бүс нутагт төхөөрөмж ашиглаж буй хэрэглэгчид бага зэрэг хүлээлттэй тулгарч магадгүй юм.
One UI 7.0 хувилбарт дараах сайжруулалтууд оржээ:
- Илүү нарийн, гөлгөр анимэйшн хөдөлгөөнүүд
- Samsung-ийн аппликейшнүүдэд зориулсан шинэ дүрсүүд
- Төвлөрсөн удирдлагын хэсэг болон мэдэгдлийн хуудасны ялгалт
- Виджетийн өргөжсөн цуглуулга
Хэрэв та шинэчлэл авах боломжтой эсэхийг мэдэхийг хүсвэл «Тохиргоо» → «Програм хангамжийн шинэчлэл» → «Татаж аваад суулгах» хэсгээр орж шалгаж болно.