Asus шинэ үеийн ROG Strix GS-BE18000 Wi-Fi 7 чиглүүлэгчийг танилцууллаа

нийтлэгч Содном Энхбаяр
ROG Strix GS-BE18000

Asus компани тоглоомчид болон өндөр гүйцэтгэл шаарддаг хэрэглэгчдэд зориулсан Wi-Fi 7 технологитой шинэ үеийн чиглүүлэгч болох ROG Strix GS-BE18000-г албан ёсоор танилцууллаа. Энэхүү загвар нь нийт 18000 Мб/с хүртэлх онолын хурдтай ажиллах чадвартай бөгөөд 2.4 ГГц, 5 ГГц, 6 ГГц гэсэн гурван давтамжийн зурваст нэгэн зэрэг ажиллана.

Бодит хэрэглээнд тухайн зурвасуудаар дамжих хурд дараах байдлаар хэмжигдэнэ:

  • 2.4 ГГц — 688 Мб/с хүртэл
  • 5 ГГц — 5764 Мб/с хүртэл
  • 6 ГГц — 11,529 Мб/с хүртэл

Одоогоор Wi-Fi 7 болон 6 ГГц зурвасыг дэмждэг төхөөрөмж ховор байгаа ч, ширээний компьютер, зөөврийн төхөөрөмжүүдийг тусгай адаптерээр сайжруулан ашиглах боломжтой. Ийм Wi-Fi 7 картын үнэ гадаадын зах зээл дээр $49 орчим байна.

ROG Strix GS-BE18000 нь 8 ширхэг дотоод антеннтай бөгөөд гаднаа товойлгосон антеннгүй, илүү минималист, даруухан загвартай. Холболтын хувьд:

  • 1 WAN порт (интернэт модемд холбогдох зориулалттай)
  • 7 Ethernet порт (бүгд 2.5 Гб/с хурд дэмждэг)
  • 1 USB 3.2 Gen 1 порт багтжээ

ROG лого бүхий энэхүү төхөөрөмж нь интернетийн урсгалыг ангилан зохицуулах боломжтой тул тоглоомын үеэр гацалтгүй, хурдтай холболт бий болгодог. Түүнчлэн LAN үдэшлэгт зориулан тусдаа SSID үүсгэх, Wi-Fi болон утсан холболтоор mesh сүлжээ үүсгэх боломжтой. Ингэснээр том хэмжээтэй байр, байшинг асуудалгүй бүхэлд нь хамрах сүлжээг байгуулах боломжтой болно.

Сул тал нь — төхөөрөмж одоогоор худалдаанд гараагүй бөгөөд үнийн мэдээлэл ч албан ёсоор зарлагдаагүй байна. Гэхдээ үзүүлэлт, боломжуудыг харвал өндөр үнэтэй байх нь ойлгомжтой.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.