BLAST.tv Austin Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд эхэлж, Монголын “The MongolZ” баг Бразилын “FURIA”-тай хийсэн тоглолтод 13:11-ийн харьцаатай ялагдсан билээ. Энэхүү тоглолтын дараа “FURIA” багийн Латви гаралтай од YEKINDAR сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд “Molodoy” болон “The MongolZ” багийн хооронд хувийн өнгө аястай уур амьсгал байж магадгүйг дурдав.
YEKINDAR “FalleN”-тэй тоглолтын үеэр тактикийн тухай ярилцсан бөгөөд В цэгийн хариу үйлдэл, “bLitz”-ийн оновчтой төлөвлөгөө тэднийг анхаарал төвлөрүүлж тоглоход хүргэсэн гэж тайлбарлажээ. Тоглолтын явцад MP9 буутай хоёр тоглогч голын дуэлиудад ялалт байгуулсан нь тоглолтын хандлагыг эргүүлсэн гол мөч байсан гэлээ.
YEKINDAR өмнөх тоглолтуудаас үүдсэн “өөрсдийн дотроо хадгалсан” зүйлс байсныг нуусангүй. Тэрбээр “The MongolZ” багт Астанад хожигдсон дурсамжийг хуваалцаж, “Dallas”-ын тэмцээнд цагийн зөрүү, ядаргаа зэргээс шалтгаалан бүрэн хүчээ гаргаж чадаагүй хэмээн дурссан юм. “Тэд биднийг шууд тоглолтод оруулсан, сэргэж амжаагүй байхад,” хэмээх YEKINDAR-ийн үгс энэ тоглолт “илүү хувь хүний шинжтэй болсон” гэх шалтгааныг тайлбарлав.
Тэрээр тоглолтын дараа “The MongolZ”-ийн тоглогчидтой гар барих үедээ “Гурав дахь удаагаа илүү сэтгэл хөдөлгөм байлаа биз?” гэж хэлсэн нь хошигнол байсан ч үл хүндлэл биш гэдгийг онцлон тэмдэглэжээ.
YEKINDAR мөн “Molodoy”-ийн сэтгэл хөдлөлийн тухай хөндөж, түүнийг босч орилж байгааг хараад дотроо “The MongolZ”-той хувийн асуудалтай юм байна” гэж бодсоноо хэлсэн. Астанагийн тэмцээн түүний хувьд өөртөө итгэх итгэлээ олсон эргэлтийн мөч байсан гэж үзэж буй бөгөөд “Molodoy” бол залуу тоглогч, харин цаг хугацаа л түүнд юуг зөв, юуг буруу гэдгийг харуулах болно” хэмээн дүгнэсэн юм.
Тоглолтын эхлэлд хожил авах нь тухайн тэмцээний хандлагад хэрхэн нөлөөлдөг талаар тэр хэлэхдээ “Заримдаа хожигдсон нь ч дээр байдаг. Гэхдээ энэ удаагийн тоглолтод бид өөрсдийн характер, тэвчээрээ харуулж чадсан. “The MongolZ” бол гайхалтай баг, тэдэнтэй хийсэн тоглолт өөрөө бахархмаар байсан” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
1 сэтгэгдэл
MongolZ аль хэдийн биднийг тэдэнтэй тооцоолсон. Хэрэв манай өрсөлдөгчид хурцадмал байдлыг мэдэрч байвал бид зөв зам дээр байна!