Аналитик судалгааны “CounterPoint Research” компанийн шинэ тайланд дурдсанаар, Google-ийн нугардаг ухаалаг утас Pixel 9 Pro Европт хэрэглэгчдийн хамгийн их сонирхсон загвар болж, уг компанийг нугардаг төхөөрөмжийн зах зээлд хамгийн хурдацтай өсч буй үйлдвэрлэгчдийн нэг болгожээ.
Европын зах зээл дэх нугардаг утасны борлуулалт энэ улиралд ердөө 4% өссөн бөгөөд нийт ухаалаг утасны зах зээлийн 1.5%-ийг эзэлж байна. Энэхүү удаашралтай өсөлт нь хэрэглэгчдийн дунд үнэтэй үнэ, бат бөх байдалд итгэл муутай байх зэрэг хүчин зүйлтэй холбоотой болохыг Google-ийн туслах захирал Ян Стрийяк онцолжээ.
Тайланд дурдсанаар, Google, Tecno болон Xiaomi зэрэг үйлдвэрлэгчид хямд үнэтэй, хүртээмжтэй нугардаг загваруудаар зах зээлд хурдтай тэлж байгаа бол Tecno 336%, Google 265%-ийн өсөлтөөр онцгой амжилт үзүүлсэн байна. Харин Oppo компанийн хувьд 63%-ийн уналттай байжээ.
Ирэх долдугаар сард Samsung компани Galaxy Z Fold 7 цувралын Ultra хувилбарыг танилцуулах магадлалтай байгаа ч, хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд илүү инновацлаг шийдэл нэвтрүүлэх шаардлагатайг шинжээчид анхааруулж байна. Учир нь Samsung-ийн нугардаг утасны нийт борлуулалт буурсаар байгаа юм.