Asus RTX 5090 ROG Astral Dhahab Edition нэртэй энэхүү тусгай загварын график карт нь Дундад Дорнодын зах зээлд зориулан хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдсэн бөгөөд тансаг дизайн, ховор байдал, мөн NVIDIA компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуаны гарын үсэгтэй гэдгээрээ онцлог болсон юм.
Энэхүү видео карт нь алтан чимэглэл, араб каллиграф бүхий хээнцэр хийцтэй бөгөөд зөвхөн тус бүс нутагт худалдаалагдаж байгаа. Гэвч олон улсын цуглуулагчдын анхаарлыг татаж, хоёр дахь зах зээл дээр жирийн RTX 5090-оос даруй 12 дахин өндөр үнэтэйгээр арилжаалагдаж эхэлжээ.
Тэгвэл үнийг ингэтэл өндөр болгосон гол шалтгаан бол Женсен Хуаны гарын үсэгтэй хувилбар байсан явдал. Уг загварыг буяны дуудлага худалдаагаар худалдаалж, 24,200 ам.доллар хүрсэн байна. Энэхүү үнэ нь уг видео картыг дэлхийн хамгийн үнэтэй график процессоруудын нэг болгожээ.
Худалдааны бүх орлогыг АНУ дахь TZU CHI нэртэй буяны сан руу хандивласан бөгөөд тус сан нь байгалийн гамшиг, эмнэлгийн тусламж, боловсрол болон байгаль орчны хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Хамгийн сонирхолтой нь, уг карт нь ойролцоогоор 600 Вт цахилгаан хэрэглэдэг бөгөөд байгаль хамгаалах үйлсэд нийцэх эсэх нь эргэлзээтэй ч, цуглуулагчийн хувьд магадгүй ашиглалтад бус харин хадгалах үнэт эдлэл болон үлдэх биз ээ.