Дрон хоботтой робот гарын тусламжтай шинэ үүрэг гүйцэтгэнэ

нийтлэгч Содном Энхбаяр
дрон

Хонконгийн их сургуулийн инженерүүд хэт уян хатан, хөнгөн жинтэй хобот хэлбэрийн робот гар бүтээж, дронд суурилуулах замаар агаарын робот техникэд шинэ боломж нээж байна. Профессор Пэн Лу-гийн удирдсан баг уг төхөөрөмжийг “Агаарын зааны хобот” хэмээн нэрлэжээ. Энэхүү робот гар нь өөрийн хэлбэрийг чөлөөтэй өөрчилдөг онцлогтой бөгөөд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй биетийг барих, багтсан орон зайгаар нэвтрэх, саадыг тойрон маневрлах зэрэг нарийн ажиллагааг гүйцэтгэх чадвартай.

Пэн Лу “AET нь одоогийн агаарын манипуляторуудаас илүү уян хатан бөгөөд ямар ч хэлбэрт орж, олон төрлийн биетийг барих боломжтой” хэмээн тайлбарласан байна.

Энэхүү шинэ технологи нь байгалийн гамшгийн дараах нуранги цэвэрлэх, өндөр хүчдэлийн шугам, гүүр зэрэг дэд бүтцийн нарийн засвар үйлчилгээ хийхэд том дэвшил авчрах төлөвтэй. Ердийн хатуу механик гарууд жингийн болон хөдөлгөөний хязгаарлалтад ордог бол “хобот гар” нь илүү маневр сайтай, олон талын үүрэг гүйцэтгэх чадвартай аж.

Одоогоор багийнхан робот гарын агаарт тогтоох, барих чадварыг сайжруулахаар ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд энэхүү дэвшилтэт шийдэл нь эрчим хүчний сүлжээ, аюулгүй байдал, дэд бүтэц зэрэг олон салбарт ашиглагдах цогц системүүдийн үндэс болох боломжтой гэж судлаачид үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.