Хятадууд тархины имплантаар бодлоор компьютер удирдах технологийг амжилттай туршлаа

нийтлэгч Содном Энхбаяр
тархины суулгац

2025 оны гуравдугаар сарын 25-нд Шанхайд нэгэн өвчтөнд тархины имплант суулгаж, зөвхөн бодлын хүчээр компьютер удирдах боломжийг анх удаа амжилттай туршжээ. Уг өвчтөн бүх мөчөө хөдөлгөж чадахгүй байсан ч, энэхүү дэвшилтэт төхөөрөмжийн тусламжтайгаар шатар болон уралдаант тоглоомыг зөвхөн бодлоороо удирдан тоглож чадсан байна.

Туршилтад оролцсон өвчтөн “Бараг л хүссэнээрээ хөдөлж чаддаг юм шиг санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Суулгасан имплант нь 6 мм-ээс бага зузаантай, дэлхий дээрх хамгийн жижиг, хамгийн уян хатан загвартай байхаар бүтээгдсэн. Өмнөх төхөөрөмжүүдтэй харьцуулахад энэ загвар нь 5–7 дахин нарийн электродтой бөгөөд энэ нь тархины эдийг гэмтээх эрсдэлийг эрс бууруулж, мэдрэлийн дохиог тогтвортой дамжуулах боломжийг олгож байгаа юм.

Туршилтыг Хятадын Шинжлэх Ухааны Академийн харьяа Төв мэдрэлийн судлалын хүрээлэн (CEBSIT) болон Шанхайн Хуашан эмнэлэг хамтран зохион байгуулсан бөгөөд Хятад улс АНУ-ын дараа клиник туршилтаар баталгаажсан ийм төрлийн тархины имплантыг ашигласан хоёр дахь орон болж байна.

Технологийн дараагийн шат
Судлаачид энэ имплантын тусламжтайгаар өвчтөнүүдийг:

  • робот гар,
  • ухаалаг төхөөрөмж,
  • өдөр тутмын энгийн үйлдэл (юм өргөх, зөөх, асаах гэх мэт)-ийг бодлоороо удирдах
    боломжтой болгохоор ажиллаж байна. Цаашдаа туслах робот, хиймэл оюун ухаант ухаалаг нохой зэрэг төхөөрөмжүүдтэй холбох ч төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус технологи нь мэдрэлийн тогтолцооны ноцтой гэмтэлтэй, гар хөлөө алдсан, эсвэл булчингийн хүнд өвчтэй сая сая хүнд амьдралын шинэ найдвар болж байна. Урьдчилсан тооцоогоор уг нейроинтерфейс 2028 онд албан ёсоор зах зээлд нэвтэрч, улсын эрүүл мэндийн даатгалын тарифт багтах боломжтой юм.

“Хүссэнээ хийх хүч – бодлынхоо хүчээр компьютер удирдах ирээдүйг Хятадууд нээж эхэллээ!”

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.