23
Lenovo компани ARM суурьт процессороор ажилладаг, хамгийн өндөр хүчин чадалтай Chromebook Plus 14 нэртэй шинэ төхөөрөмжөө албан ёсоор танилцууллаа. Энэхүү хромбук нь хиймэл оюун ухааны өндөр хүчин чадалтай, дээд зэргийн OLED дэлгэцтэй.
Гол онцлогууд:
- Процессор: MediaTek Kompanio Ultra 910 (AI-ийн гүйцэтгэл: 50 TOPS хүрнэ).
- Дэлгэц: 14 инчийн OLED, зарим загвар нь мэдрэгчтэй.
- Санах ой: Хэрэгцээний дагуу 16GB хүртэл сонгох боломжтой.
- Батарейн ашиглалт: 17 цаг хүртэл — Chromebook Plus ангилалд хамгийн удаан цэнэг барина.
- Үнэ: АНУ-д $649-с эхэлнэ (Best Buy болон Lenovo-ийн албан ёсны сайтад).
- Бэлэг: Google AI Pro жилийн гишүүнчлэл ($240) үнэгүй дагалдана.
Chromebook Plus загваруудад зориулсан AI онцгой боломжууд:
- Ухаалаг бүлэглэлт: Хайлт, нээсэн таб, баримтуудыг логик бүлэг болгон ангилна.
- “Галерей” апп-д AI зураг засварлагч: Арын фон арилгах, наалт үүсгэх зэрэг боломжууд нэмэгдсэн.
Бүх Chromebook Plus-д ирэх шинэчлэлтүүд:
- Google Lens төстэй хайлт ба текст таних: Дэлгэц дээрх мэдээллийг AI-аар шууд таньж, Google хайлт хийх боломжтой.
- QI товч: AI тусламжтайгаар зураг үүсгэх шинэ боломж нэмэгдсэн.
- “Хялбаршуулалт” функц: Хүнд хэллэгтэй текстийг ойлгомжтой хэлбэрт хөрвүүлнэ.
- NotebookLM апп: Бүх Chromebook Plus дээр суурилуулж өгсөн.
- “Squid Game: Unleashed” тоглоом: Chromebook-д зориулсан онцгой хувилбараар гарна, тусгай хувцас, хэрэгсэлтэй.
Lenovo Chromebook Plus 14 — өндөр гүйцэтгэлтэй, дэвшилтэт хиймэл оюун ухаантай, дээд зэргийн дэлгэцтэй хромбук бөгөөд Windows системтэй зөөврийн компьютертэй өрсөлдөхүйц түвшинд хүрсэн гэж үзэж болно. Ажил, сургалт, зугаа цэнгэлийн аль ч хэрэгцээнд нийцэхүйц төхөөрөмж юм.