OnePlus-ын үүсгэн байгуулагч Карл Пэйгийн шинэ утасны брэнд болох Nothing 2023 оноос хойшхи анхны тэргүүлэгч загвар Nothing Phone 3-ыг албан ёсоор танилцууллаа. Энэхүү утас нь 799 ам.долларын үнэтэйгээр зах зээлд гарч байгаа бөгөөд үнийн хувьд боломжийн ч дотоод үзүүлэлт, дизайн шийдлээрээ хамгийн шилдэг гар утаснуудын эгнээнд багтахыг зорьж буй.
Хамгийн сонирхолтой нь – энэхүү загварт өмнөх Nothing утаснуудад байсан ар талын гэрэлтүүлэгтэй “Glyph” интерфейс орлогдож, жижигхэн LED цэгтэй “Glyph Matrix” дэлгэц болж өөрчлөгджээ. Энэ нь селфи хийхэд зориулсан толь болгон ашиглагдах боломжтой, өвөрмөц шийдэл юм.
Техникийн хувьд Phone 3 нь Snapdragon 8s Gen 4 чиптэй, 12/16GB RAM, 256/512GB багтаамжтай. Ар талд нь гурван 50MP камер, урд талд мөн 50MP сельфи камер байрласан. 6.67 инчийн OLED дэлгэц нь 120Hz сэргээх хурдаар ажиллаж, 4500 нитийн гэрэлтүүлэгтэй.
Мөн 5150 мАч багтаамжтай батарей, 65Вт хурдан, 15Вт утасгүй цэнэглэх боломж, Android 15-д суурилсан Nothing OS 3.5 үйлдлийн системтэйгээр ирж байна. Хэрэглэгчдэд зориулсан Essential Key болон AI-д суурилсан шинэ “Essential Space” функц багтсан нь төхөөрөмжийг илүү ухаалаг болгож өгнө.
Уг утас нь АНУ-д T-Mobile, AT&T дээр бүрэн дэмжигдэж, Verizon дээр хязгаарлагдмал 5G-г дэмждэг. 7-р сарын 4-нөөс дэлхийн зах зээлд урьдчилсан захиалга эхэлнэ.
Хамгийн өндөр хурдаар ажиллах чипийг агуулаагүй ч дизайн, хэрэглэгчийн туршлага, үнэ цэнийн харьцаагаар Nothing Phone 3 нь онцгой загваруудын нэг болохыг зорьжээ.