Marshall компани хамгийн сүүлийн үеийн Middleton II нэртэй Bluetooth зөөврийн чанга яригчаа албан ёсоор танилцууллаа. Энэ нь 2023 онд гарсан эхний Middleton загварын шууд үргэлжлэл бөгөөд улам боловсронгуй болсон, 360 градус дуу авиа түгээдэг бүтэцтэйгээр хэрэглэгчдийн гарт хүрч байна.
Шинэ Middleton II нь авсаархан биетэй хэдий ч дуугаралтын хувьд жинхэнэ “том тоглогч” болохоо баталж байна. Компакт хэмжээ нь таны үүргэвч, аяллын цүнхэнд төвөггүй багтах бөгөөд бүрэн орон зайг дүүргэх чадвартай гүн басстэй дуугаар хөгжмийн туршлагыг шинэ түвшинд хүргэнэ. 30 ваттын хоёр woofer болон 10 ваттын хоёр твиттер нь хүчирхэг бөгөөд тод дууг өрөөний аль ч булан руу чиглүүлэх боломжтой.
Батерейны хүчин чадлын хувьд Middleton II нь нэг цэнэглэлтээр 30 хүртэл цагийн тоглолтыг дэмждэг нь өмнөх үеийн 20 цагийн үзүүлэлтээс мэдэгдэхүйц ахиц юм. Түүнчлэн ердөө 20 минут цэнэглэхэд л хангалттай хүчийг сэргээж, шаардлагатай үед таны утасны зөөврийн цэнэглэгчийн үүргийг ч гүйцэтгэнэ.
Чанга яригч дээр байрлах олон чиглэлтэй хяналтын товчлуурууд нь хөгжмийн тоглуулалт, дуу шилжүүлэх, дуудлагад хариу өгөх, дууны хэмжээг тохируулах зэрэг үндсэн үйлдлүүдийг хялбар болгодог. Мөн гар чөлөөтэй ярихад зориулагдсан суурилуулсан микрофонтой. Ус болон тоосны хамгаалалтын IP67 зэрэглэлтэй тул Middleton II нь гадна орчинд — аялал, голын эрэг, зуслангийн үдэшлэг зэрэгт төгс сонголт юм.
Marshall Middleton II Bluetooth чанга яригч одоогоор 330 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд зөөврийн дуугаралт, бат бөх байдал, урт хугацааны тоглолтыг нэг дор багтаасан цоо шинэ туршлагыг амлаж байна.