Apple Watch Ultra 3: Энэ онд хиймэл дагуул ба 5G дэмжлэгтэйгээр шинэчлэгдэнэ

нийтлэгч Содном Энхбаяр
Apple Watch Ultra 3

Apple компани энэ жил Apple Watch Ultra 3 ухаалаг цагийг хоёр гол шинэ боломжтойгоор танилцуулахаар зэхэж байна. Bloomberg-ийн шинжээч Марк Гурманы мэдээлснээр, шинэ Ultra загвар нь хиймэл дагуулын холболт болон 5G сүлжээний дэмжлэгтэй анхны Apple Watch болох төлөвтэй байна.

Хиймэл дагуулын холболттой анхны Apple Watch

Apple Watch Ultra 3 нь Wi-Fi болон үүрэн сүлжээ ашиглах боломжгүй үед ч мессеж илгээж, хүлээн авах боломжтой болно. Энэхүү шинэ боломж нь iPhone-оос хамааралгүй ажиллах бөгөөд онцгой нөхцөл байдал, аяллын үед холболтгүй бүсэд ашиглахад ихээхэн дэмжлэг үзүүлнэ.

5G дэмжлэгтэй хувилбар

Марк Гурманы мэдээлснээр, Apple энэ удаад Ultra 3-д 5G сүлжээг дэмжсэн тусгай хувилбар гаргахыг зорьж байгаа аж. Өмнөх Ultra загварууд зөвхөн LTE холболттой байсан бол энэ шинэчлэлт нь дата хурд, бодит цагийн мэдээлэл дамжуулалтыг илүү сайжруулах хүлээлттэй байна.

Техникийн бусад шинэчлэлтүүд

Apple Watch Ultra 3 нь шинэ S10 эсвэл түүнээс дээш түвшний процессороор тоноглогдож, илүү хурдан цэнэглэлт, гэрэл гэгээ сайтай, үргэлж асаалттай горимд илүү өндөр сэргээх хурдтай өргөн өнцгийн OLED дэлгэцтэй ирэх боломжтой. Эдгээр шинэ боломжууд нь өмнөх жил Apple Watch Series 10-д нэвтэрсэн байсан бөгөөд Ultra 3-д улам боловсронгуй болон шингэх бололтой.

Цусны даралт хэмжих функц хойшлогдох магадлалтай

Гурман мөн Apple цусны даралт хэмжих функцийг шинэ загварт нэвтрүүлэхийг зорьж байгаа ч техникийн хүндрэлүүдээс шалтгаалан энэ функц Ultra 3-д багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг дурджээ. Apple Watch Ultra 3 нь 2025 оны намар, хоёр сар гаруйн дараа албан ёсоор худалдаанд гарах төлөвтэй байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.