AI-ийн тусламжтайгаар GTA 7 хямд зардлаар бүтээгдэнэ гэв — Rockstar-ын хуучин хөгжүүлэгч

нийтлэгч Содном Энхбаяр
AI-ийн тусламжтайгаар GTA 7 хямд зардлаар бүтээгдэнэ гэв — Rockstar-ын хуучин хөгжүүлэгч

Видео тоглоомын ертөнцөд хамгийн өндөр өртөгтэй бүтээл болох гэж буй Grand Theft Auto 6 нь зөвхөн тоглоом төдийгүй нийт энтертайнмент салбарын түүхэнд тэмдэглэгдэхүйц бүтээл болно гэж олон шинжээч дүгнэж байна. 2026 онд гарахаар төлөвлөгдсөн энэхүү тоглоом нь цувралын хувьд асар том амжилтын шинэ босгыг тогтоох бололтой.

Гэхдээ Rockstar-ын ахлах хөгжүүлэгч асан Оббе Вермей цувралын дараагийн анги болох GTA 7-ийн үйлдвэрлэл харьцангуй хямд өртгөөр хийгдэх боломжтой гэж үзэж байна. Түүний үзэж байгаагаар, энэ нь хиймэл оюун ухаан (AI)-ын хөгжилтэй холбоотой.

Vice City, San Andreas, GTA IV зэрэг нэрт бүтээлүүдэд техникийн захирлаар ажиллаж байсан Вермей нэгэн подкастын үеэр:

“GTA 7 нь GTA 6-аас хямд байх болно. Учир нь эдгээр ажлуудын ихэнхийг хиймэл оюун ухаанаар гүйцэтгэх боломжтой болсон.” хэмээн онцолсон юм.

Тэрээр AI технологи хөгжсөнөөр асар том газрын зураг зохион бүтээх, тайрах, түүнд шаардлагатай уран сайхны элементүүдийг хөгжүүлэх зэрэг олон талын ажлуудыг уламжлалт аргаар биш, ухаалаг системүүдээр гүйцэтгэх боломжтой болж байна гэв.

“Ирэх таван жилийн хугацаанд уран бүтээлчдийн арми том газрын зураг бүтээхийн оронд, энэ ажлыг AI тодорхой хэмжээнд орлож эхэлнэ. Энэ бол хүссэн ч, эс хүссэн ч бодит өөрчлөлт байх болно” гэж тэр тайлбарлав.

Түүнчлэн Вермейгийн дүгнэснээр GTA 6 нь одоогоор хамгийн үнэтэй тоглоом хэвээр байх магадлалтай. Учир нь уг төслийг AI технологи бүрэн нэвтрээгүй үед боловсруулсан бол харин GTA 7 бол шинэ эрин үеийн бүтээгдэхүүн болж, үйлдвэрлэлийн зардлыг мэдэгдэхүйц бууруулж чадна гэж үзэж байна.

Гэсэн ч тэрээр энэхүү таамаглалын биелэлтэд цаг хугацаа хэрэгтэй гэдгийг онцлон:

“Миний зөв эсэхийг харахын тулд дор хаяж 15 жил шаардлагатай” хэмээжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.