OnePlus компани шинэ бүтээгдэхүүн болох Pad Lite таблетыг олон улсын зах зээлд албан ёсоор танилцууллаа. Хэдийгээр уг төхөөрөмж хамгийн хямд таблетын ангилалд багтахгүй ч сонирхолтой онцлог, тохиргоотойгоороо хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Pad Lite нь зөвхөн хоёр хувилбартай: Wi-Fi холболттой 6 GB RAM / 128 GB багтаамжтай, болон LTE холболттой 8 GB RAM / 128 GB багтаамжтай. Илүү өндөр санах ой нь зөвхөн LTE хувилбарт оногдож байгаа нь анзаарал татах нэг онцлог юм.
Төхөөрөмж нь 11 инчийн хэмжээтэй, 16:10 харьцаатай, 90 Гц давтамжтай 500 нит тод бүхий дэлгэцтэй. Дэлгэц нь 10 бит (8 + 2) өнгөний гүн дэмждэг бөгөөд хэрэглэгчид илүү тод, гүн өнгөт дүрсийг хүлээн авах боломжтой. Таблетын гол хөдөлгүүр нь MediaTek Helio G100 чип бөгөөд Aero Blue өнгийн ганц л хувилбараар худалдаанд гарчээ.
OnePlus Pad Lite-ийн техникийн үндсэн үзүүлэлтүүд:
- Батерей: 9340 мАч багтаамжтай, 33 Вт хурдан цэнэглэлтийг дэмжинэ
- Дуугаралт: Omnibearing Sound Field систем бүхий дөрвөн чанга яригч
- Камер: Урд болон арын талдаа тус бүр 5 мегапикселийн камер
- Жин ба хэмжээ: 530 гр, 254.9 x 166.5 x 7.4 мм
Pad Lite таблет нь Open Canvas, зураг хуваалцах (iPhone болон Android төхөөрөмжтэй), дэлгэц толин тусгал, хүүхдийн горим зэрэг функцуудыг дэмждэг нь хэрэглээний хүрээг өргөжүүлж байна.
Үнэ болон хүртээмж:
Төхөөрөмжийг өнөөдрөөс эхлэн Европын зах зээлд худалдаанд гаргаж эхэлсэн бөгөөд:
- Wi-Fi хувилбар (6 GB/128 GB) нь 199 евро
- LTE хувилбар (8 GB/128 GB) нь 229 евро-ийн үнэтэйгээр худалдаалагдаж байна.
Иймд OnePlus Pad Lite нь дунджаас дээш түвшний функцтэй, гэхдээ боломжийн үнэтэй таблет хайж буй хэрэглэгчдэд тохирох хувилбар байж магадгүй юм.