542 морины хүчтэй цахилгаан Range Rover — Bentley-ийн тансагт хүрсэн шинэ эрин эхэллээ

нийтлэгч Содном Энхбаяр
542 морины хүчтэй цахилгаан Range Rover — Bentley-ийн тансагт хүрсэн шинэ эрин эхэллээ

Range Rover брэнд түүхэндээ анх удаа бүрэн цахилгаан SUV автомашинаа танилцуулахад бэлэн болжээ. 55 жилийн хугацаанд тансаг зэрэглэл, бартаат замын чадварын бэлгэ тэмдэг байсаар ирсэн тус брэнд энэ удаад байгальд ээлтэй, хүчирхэг, ирээдүйг илэрхийлсэн шинэ загвар бүхий цахилгаан жийпийг бүтээж, дараагийн шат руу ахиж байна.

Autocar сэтгүүл prototип загварыг анх туршиж үзсэн бөгөөд шинэлэг технологи, Bentley-тэй дүйцэхүйц тансаг интерьер, хосгүй хүч чадлыг цогцлоосон энэхүү цахилгаан машин бодит туршилтын үр дүн, бүтцийн онцлогийг анхаарал татахуйц байдлаар ил болгожээ.

MLA платформ дээр бүтээгдсэн, 542 морины хүчтэй

Энэхүү цахилгаан Range Rover нь JLR-ийн шинэ MLA платформ дээр суурилж, хоёр моторт хөтлүүртэй. Нийт системийн хүч нь 542 морины хүч, 850 Нм эргүүлэх хүчтэй бөгөөд 118 кВт.ц багтаамжтай батерейгаар тэжээгдэнэ. Онолын хувьд нэг цэнэглэлтээр 480 км хүртэл туулах боломжтой. Autocar-ийн туршилтаар батерейн талыг ашигласан үед 260 км-ийн нөөц зам үлдсэн байжээ.

Гэсэн ч инженерүүд бодит амьдралд хүрээ арай багасч болзошгүйг хүлээн зөвшөөрсөн. Үүнд биеийн аэродинамик төгс бус байдал нөлөөлнө. Гэсэн ч 800 вольтын цахилгаан систем нь хурдан цэнэглэх боломжийг олгож байгаа нь практик хэрэглээнд том давуу тал болж байна.

Тансаг интерьер, дотоод хяналтын систем

Range Rover-ийн цахилгаан загвар дотор талаараа танил хэв шинжийг хадгалсан. Цахим самбар, уламжлалт товчлууруудыг агуулсан хяналтын самбар нь одоогийн загваруудтай ижил бөгөөд цаг уурын хяналтын хэсэг нь илүү том, илүү дэвшилтэт харагдаж байна. Шинэ ThermAssist дулааны систем нь Jaguar I-Pace-ийн системээс 40 хувиар илүү үр ашигтай ажиллахаар бүтээгдсэн байна.

Бодит гүйцэтгэл ба туршилтын үр дүн

Туршилтын үеэр 32 км/ц хурдны хязгаартай байсан ч ойн дундуур жолоодсон туршлагаас харахад энэхүү цахилгаан жийп нь замаас гажилгүй, бартаат газарт итгэл төрүүлсэн. Autocar-ийн туршилтын хэлтсийн дарга Мэтт Сандерс:

“Range Rover Electric амархан авирч, бууж, бүх зүйлийг тойрон эргэлдэж, өөрийн чадварт итгэх итгэлийг төрүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Bentley түвшний тав тухтай байдал

Урт тэнхлэгтэй хувилбар нь арын суудлын тав тухыг Bentley эсвэл Rolls-Royce-тэй дүйцүүлж болохоор болсон. 2-р эгнээнд хангалттай зай гаргасан нь урьд өмнө байгаагүй түвшний тансаг байдлыг амлаж байна.

Чирэх хүчин чадлын хувьд цахилгаан Range Rover 2.5 тонн хүртэл даацтай байгаа нь одоогийн V8 загварын 3.5 тонноос бага хэдий ч Mercedes G-Class зэрэг өрсөлдөгчидтэй дүйцэж байна.

Зах зээлд гарах хугацаа, үнэ ба хүлээлт

Range Rover-ийн анхны цахилгаан жийп энэ онд зах зээлд гарахаар төлөвлөгдөж байгаа ч албан ёсны нээлтийн өдөр, техникийн эцсийн үзүүлэлт, үнийг зарлаагүй байна. Гэсэн ч JLR-ийн мэдээлснээр одоогийн V8 Autobiography загварын үнэ $200,000 орчим байгаа тул цахилгаан хувилбар ч үүнтэй ойролцоо үнээр гарах хүлээлттэй байна.

Эрэлт аль хэдийн хурдацтай нэмэгдэж, 61 мянга гаруй хэрэглэгч хүлээлгийн жагсаалтад бүртгүүлээд байгаа нь энэхүү цахилгаан жийп нь зах зээлд эрэлттэй гарахыг илтгэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.