Gemini-д AI хэрэглээний тоолуур нэмэгдэнэ: Google том шинэчлэл бэлдэж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Gemini-д AI хэрэглээний тоолуур нэмэгдэнэ: Google том шинэчлэл бэлдэж байна

Хэрэглэгчид AI ашиглалтын лимитээ шууд хянах боломжтой болж магадгүй

Google өөрийн Gemini чатботдоо шинэ шинэчлэл хийхээр бэлтгэж байна. Уг шинэчлэлийн хүрээнд аппликэйшнд AI ашиглалтын тоолуур нэмэгдэж, хэрэглэгчид өөрийн хэрэглээний хязгаарыг илүү хялбар хянах боломжтой болж магадгүй байна.

Android Authority-ийн сэтгүүлчдийн хийсэн кодын шинжилгээнээс харахад шинэ самбар нь хэрэглэгчийн квотын хэдэн хувь ашиглагдсан болон лимит хэзээ шинэчлэгдэх хугацааг харуулах аж. Энэ хэсгийг аккаунт солих товчны ойролцоо байрлуулахаар төлөвлөж байгаа нь хэрэглэгчдэд статистик мэдээллээ хурдан шалгах боломж өгөх зорилготой бололтой.

Үүнээс гадна код дотор интерфейсийн бусад өөрчлөлтийн талаар ч дурдагдсан байна. Тухайлбал, Gemini-д хөдөлгөөнт градиент дэвсгэрүүд нэмэгдэж магадгүй. Мөн YouTube болон YouTube Music-тэй төстэй “таалагдлаа”, “таалагдсангүй” гэсэн үнэлгээний товч гарч ирэх төлөвтэй байгаа нь Google өөрийн үйлчилгээний дизайныг нэг хэв маягт оруулахыг зорьж байгааг харуулж байна.

Gemini хэрэглэгчийн өмнөөс автоматаар зөвлөмж өгдөг болж магадгүй

Gemini-ийн өөр нэг боломжит шинэчлэл нь дуу хоолойн функцтэй холбоотой. 9to5Google-ийн мэдээлснээр, Google чатботдоо хэрэглэгчтэй харилцах шинэ үндсэн дуу хоолойнууд нэмэхээр ажиллаж байж болзошгүй байна.

Мөн Proactive Assistance гэх функц онцгой анхаарал татаж байна. Энэ боломж хэрэгжвэл Gemini хэрэглэгчийн шууд асуултгүйгээр ажиллах боломжтой болно. Хэрэглэгч Gmail, calendar зэрэг тодорхой аппликэйшнийг сонгож, Gemini-д тэдгээрт хандах зөвшөөрөл өгөх юм.

Ингэснээр систем дэлгэц дээрх мэдээлэл, мэдэгдэл зэргийг шинжилж, хэрэглэгчид автоматаар зөвлөмж санал болгох боломжтой болох аж. Энэ нь Gemini-г энгийн чатботоос илүү идэвхтэй туслах болгон хөгжүүлэх алхам байж магадгүй.

Эдгээр шинэ функцууд бүх хэрэглэгчид яг хэзээ хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.

Өмнө нь Google өөрийн Gemini AI моделийг Apple-ийн Siri дуут туслахын шинэ хувилбарт ашиглана гэдгийг албан ёсоор баталсан. Siri-ийн шинэ хувилбар 2026 онд гарахаар төлөвлөгдөж байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.