Apple ба Samsung АНУ-д хамтарсан чип үйлдвэрлэлийг эхлүүллээ

нийтлэгч Содном Энхбаяр
Apple ба Samsung АНУ-д хамтарсан чип үйлдвэрлэлийг эхлүүллээ

Apple компани АНУ-ын технологийн салбар дахь оролцоогоо тэлж, Samsung компанитай стратегийн түншлэл байгуулснаа зарлалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Америкийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд шинэлэг чип боловсруулах ажил АНУ-ын Техас мужийн Остин хот дахь үйлдвэрт хэрэгжих юм.

Apple-ийн мэдээлснээр, тус чип нь “дэлхийн аль ч оронд өмнө нь ашиглагдаж байгаагүй дэвшилтэт технологийг” агуулсан байх бөгөөд iPhone зэрэг Apple-ийн бүтээгдэхүүний гүйцэтгэлийг илүү сайжруулах зорилготой. Хэдий одоогоор чипийн нарийн үзүүлэлт, шинэчлэлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч компанийн мэдэгдэлд онцолсноор энэ нь Apple-ийн төхөөрөмжүүдэд бодит дэвшлийг авчрах юм.

Өнгөрсөн хугацаанд Samsung нь iPhone-ийн ирээдүйн хувилбаруудад зориулсан камерын модуль нийлүүлэхээр төлөвлөж байсан бөгөөд үүнийг ч мөн Остинд үйлдвэрлэх боломжтой гэж мэдээлж байв.

Apple-ийн AMP (American Manufacturing Program) нэртэй үндэсний хэмжээний үйлдвэрлэлийн хөтөлбөрт Samsung-аас гадна Corning, Coherent, GlobalWafers America, Applied Materials, Texas Instruments, GlobalFoundries, Amkor болон Broadcom зэрэг АНУ болон олон улсын тэргүүлэгч түншүүд оролцож байна. Энэ нь Apple-ийн ханган нийлүүлэлтийн сүлжээг дотооддоо төвлөрүүлж, АНУ дахь эдийн засгийн өсөлт, ажлын байр нэмэгдүүлэлтийг дэмжих стратегийн нэг хэсэг гэж үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.